• Эхлэл
  • Рио Тинто компани Гвиней Улсын төрийн тэргүүнд өгсөн авилгын хэрэг сөхөгдөв

Рио Тинто компани Гвиней Улсын төрийн тэргүүнд өгсөн авилгын хэрэг сөхөгдөв

2017/04/25

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Рио тинто компани нь Гвиней улсын Самандугийн 20 тэрбум долларын Төмрийн ордны төслийн гэрээнд гарын үсэг зуруулахын тулд Гвиней улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францийн зөвлөхөөр дамжуулан 10.5 сая долларын авилгал өгсөн байсан хэрэг илэрсэн билээ.

Энэ хэрэг нь анх Гвиней улсын уул уурхайн сайд асан Махмууд Тиам нь Рио тинто компанийн Гвиней дэх үйл ажиллагаа хариуцсан захирал Стевен Дин 2010 онд Самандугийн төслийн талыг эзэмшихийн тулд надад авилгал өгөхөөр завдсан гэж мэдэгдсэнээс эхэлсэн байна.

Рио тинто энэ мэдэгдлийг няцааж байсан. Гэтэл үүний дараахан нэгэн вэбсайтад Рио тинтогийн захирал Алан Давиес тэр үед Рио Тинто группийн захирлаар ажиллаж байсан Том Албанес болон Зэсийн Группийн захирал асан Сам Воош нартай авилгалд шилжүүлэх төлбөрийн талаар санал солилцсон имэйлийг нийтэлсэн нь энэ хэргийг Рио Тинто дарах аргагүй болсон байна.

Эдгээр имэйлүүдийг 2011 онд буюу Рио тинто компани дээрх ордыг авах гэрээгээ эцэслэж байх үед солилцож байжээ. Имэйлийн гол утга нь Гвиней улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францын зөвлөх Франсуй де Комбгетээр дамжуулан 10.5 сая америк доллар шилжүүлэх талаар  бичсэн байдаг байна.  

Эдгээр имэйлүүдийн нэг болох Алан Давиесээс Сам Воошд бичсэн имэйлд «Бид эцсийн тохиролцоон дээр ирээд байна, Самандугийн 3, 4 дүгээр блокуудыг биднийх болгоход Франсуй биднээс 10.5 саяыг шаардсан, энэ бол түүний хамгийн сүүлийн дүн гэдэг нь тодорхой, анх шаардсан 15 саяас зөндөө буусан» гэхчлэн бичиж байжээ.

Рио тинто компани уг имэйлүүд нь компанийн имэйл болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд яах аргагүй байдалд орохдоо Эрдэс баялаг, эрчим хүчний захирал Алан Давиес, хууль эрхзүй, дүрэм журам хариуцсан группийн ерөнхий захирал хатагтай Дебра Валентайн гэсэн хоёр өндөр албан тушаалтнаа авлига өгч, компанийн ёсзүйн дүрэм зөрчсөн гэдэг ял тохон өнгөрсөн 11 дүгээр сард ажлаас нь халсан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр тушаалтанд уг хэргийг үүрүүлж, компанид хамаагүй болгосон байх юм.

 Халагдсан хоёрын нэг болох Алан Давиес дээрх авилгын хэргийг өөрт нь тохсон  Рио тинтогийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, хууль эрхзүйн арга хэмжээ авахаа хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэж байсан юм.

 Дээрх авилгалын хэргийг Америк, Англи, Австралийн Авилгалтай тэмцэх албаныхан мөрдөн шалгаж байгаа юм байна.

 Гвиней Улс бол дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг бөгөөд энэ хэрэг Рио тинто компани дэлхийн янз бүрийн орнуудад  аливаа үр ашиг ордыг эзэмшихийн тулд авлига өгдөг гэдгийг харуулсан явдал болон үлдэж байгаа юм.

Эх сурвалж:  qmeb.com

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    элбэгдоржийн авгайд болормаа сангийн нэрээр халхавчилж 30 сая доллар өгсөн нь ил болсон байхад яагад шалгадаггүй юм бэ? баттулга та яагаад хөдлөхгүй байна аа? ард түмэн харж байна?
    2018 оны 06 сарын 05
  • hulgar.
    manai avragauud ch ar araasaa cheregdene dee..s.bayar. ts.elbegdorj..s.bayartsogt ..geh met 10 aad nuher baina daa ...yaanaa yana
    2017 оны 04 сарын 27
  • hulgar.
    manai avragauud ch ar araasaa cheregdene dee..s.bayar. ts.elbegdorj..s.bayartsogt ..geh met 10 aad nuher baina daa ...yaanaa yana
    2017 оны 04 сарын 27
Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН