• Эхлэл
  • Нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан хэрэг гадны нөлөөтэй байж болзошгүй

Нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан хэрэг гадны нөлөөтэй байж болзошгүй

2017/05/24

Гурван хүүхдээ, эхнэрийнхээ хамтаар хэрцгийгээр хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн онц ноцтой гэмт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Согтуугаар гэр бүлээ хүчирхийлж байх үед нь 16 настай дагавар охин нь ам мөлтөс зугтааж гарсны эцэст цагдаагийн 102 дугаарт хэргийн талаарх дуудлага өгсөн тухай зарим сайтууд мэдээлж буй. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Цагдаагийн I хэлтэст Ням гаригийн шөнө буюу /2017.05.22/-ний 02.00 цагийн орчимд 16 настай охиноос нь гадна хоёр хөрш нь дуудлага өгсөн талаар эх сурвалж мэдээлжээ. Хэргийн газарт цагдаагийнхан очиход нэг гэр бүлийн таван хүн амьсгал хураасан байжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхлэн хэргийг шалгаж буй тул одоогоор гэрийн эзэн гэх талийгаачийг шууд эхнэр, хүүхдээ хөнөөсөн гэж хэлж болохгүйг цагдаагийнхан тайлбарлажээ. Тэд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч, шинжээч, прокуророос гадна хөндлөнгийн гэрчүүдийн хамтаар хэргийн газарт 10.00 цаг хүртэл ажиллажээ. Ингээд гэмт хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтуудыг цуглуулж, талийгаачдын гэр, хашааг битүүмжилсэн байна.

Мөн бүх цогцост задлан хийж, гаднын нөлөөтэй эсэхийг нотлохоор хуулийнхан шинжилж буй аж.

  Хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын явцад хэргийг гаднын нөлөөтэй үйлдсэн байж болзошгүй гэх урьдчилсан таамаг гарсныг СХД-ийн Цагдаагийн I хэлтсийн ахлах байцаагч Д.Будзаан ярьсан байна. Тэрбээр “Хэргийн цор ганц гэрч, 16 настай охиныг хамгаалалтад авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгээ хэлэв. Хэрэв талийгч 39 настай Х нь согтуугаар гэр бүлээ хүчирхийлж, ийн дөрөв, зургаа, 11 настай хүүхдүүдийн хамтаар 39 настай эхнэрээ хөнөөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдвол гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан шалтгаанаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалттай гэнэ.

Эх сурвалж: Criminal.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна