Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Петербургийн олон улсын эдийн засгийн XXI чуулга уулзалтад оролцохоор маргааш ОХУ-ыг зорино.
Зургадугаар сарын 1-3-ны хооронд болох олон улсын форумд 110 гаруй улс орны төлөөлөгч, 7500 гаруй хүн оролцоно. Ерөнхий сайдын хувьд энэ үеэр ОХУ-ын төр, Засгийн газрын тэргүүн болон бусад улс орны Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзах юм.
Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь 1997 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2006 оноос эхлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор хийгдэж буй. Өнгөрсөн оны чуулга уулзалтанд дэлхийн 133 орны 12 мянган төлөөлөгчид оролцсон бөгөөд улс орны тэргүүнүүд, дэлхийн хэмжээний томоохон компаниудын захирлууд, шинжлэх ухаан, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэний нийгмийн төлөөлөл.оролцсон юм.
Сэтгэгдэл байхгүй байна