Монгол инженерүүд, ОХУ-ын инженерүүдтэй хамтран угсарсан “АН2” загварын онгоц өнөөдөр 15:00 цагийн үед Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэх байжээ. Гэвч тус онгоц дөнгөж сая Чингис хаан ОУ-ын нисэх буудлын онгоц хөөрөх, буух зурваст осолдсон гэсэн мэдээлэл ирлээ.
Энэ талаар ИНЕГ-ын олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Туршилтын нислэг үйлдэж байгаад техникийн буулт хийсэн. Түүнээс биш унасан, осолдсон асуудал байхгүй” гэв. Харин өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар тус онгоц нислэгийн зурваст осолдсон гэх мэдээлэл байна. Тус онгоц Ерөө, Хүдэр, Мөнгөнморьт, Биндэр, Дадал, Батширээт чиглэлд нислэг үйлдэх байсан аж.
Харин өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар тус онгоц нислэгийн зурваст осолдсон гэх мэдээлэл байна. Тус онгоц Ерөө, Хүдэр, Мөнгөнморьт, Биндэр, Дадал, Батширээт чиглэлд нислэг үйлдэх байсан аж.
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна