• Эхлэл
  • Б.Чимэгцэцэг:Шийдэл байна, одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй

Б.Чимэгцэцэг:Шийдэл байна, одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй

2018/01/03

Утааны эсрэг тэмцэлд гар өргөн бууж өгөөд байгаа нийслэлчүүд олон жил ярьсан утаагүй зуух, гэрийн давхар бүрээс тэргүүтэнд зориулсан хэдэн тэрбум төгрөг үр дүнгээ өгөөгүйг мөн л хүлээн зөвшөөрөөд байгаа. Утаа “үйлдвэрлэгчид”-ийн голлох “буруутан”-аар тодроод буй гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтэцжүүлэх асуудал ч мөн зогсолтын байдалд ороод буй. Нэгэнт зуух, яндан тэргүүтнээр асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой болоод байгаа учраас гэр хороолол, амины орон сууцтай иргэд цахилгаан халаалт,санал болгож буй  “Ультрасоник” компанийн захирал Б.Чимэгцэцэгийн ярилцлагыг хүргэж байна. Ногоон технологийг Монголд нэвтрүүлж буй “Ультрасоник” компани 16 жилийн турш  ХБНГУ-аас  хэрэгцээний халуун усны, бохирын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг импортлон оруулж ирж байгаа. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд энгийн иргэдэд хүртээмжтэй, технологийг санал болгож буй тус компанийн хувьд 80 хүртэл ам.метр талбайтай амины орон сууц буюу нийслэлийн гэр хорооллын жижиг байшингуудыг халаалтын цогц шийдлийг боломжийн үнээр санал болгож байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ удаад бодлогын шинж чанартай гарц, арга замуудын талаарх түүний яриаг хүргэж байна.

  -Монголын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа, агаар, ус, хөрсний бохирдолд нэрвэгдсэн Улаанбаатарын хувьд асуудлыг шийдэх дорвитой гарц, шийдлийг сонгох шаардлагатай болоод байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр таны хувьд өнөөдрийн хувьд юунд хамгийн чухал анхаарах шаардлагатай  байна вэ гэдэг талаар ярилцая. Тухайлбал төр засгийн зүгээс юуг хийх хамгийн их шаардлагатай байна вэ?

-Бид агаар, хөрсний бохирдлын тухай  20 жилийн турш ярилаа, судалгаа, нотолгоо, дүгнэлт хийлээ. Одоо ярихгүйгээр хэрэгжүүлэх цаг ирчихээд байна.  Дэлхий нийтээр ногоон технологийг сонгож,  Монгол Улс ч үүнд  нэгдэж байгаа.  Гэсэн хэдий ч ард иргэдэд  ногоон технологийн  ойлголт муу байна. Төр засаг зарим нэг зохицуулалт хийхгүй бол иргэд энэ технологийг хүртэж, Улаанбаатар ногоон хот  болох биеллээ олоход хол байна. Энэ чиглэлийн бизнес эрхлэгчийн хувьд бид төрөөс гурван зүйл хүсч байна. Энэ бол  зөвхөн миний хүсэл ч биш нийт ард иргэдийн хүсэлт.  Үүнд:

Нэгдүгээрт,  агаарын болон хөрсний бохирдлыг  бууруулах хамгийн сүүлийн үеийн технологиудаа дэмжих. Энэ технологийг худалдан авч буй худалдан авагч нараа урамшуулах.

Өөрөөр хэлбэл, урамшууллын бодлогоор агаарын бохирдолтой тэмцэх арга зам байна гэж байгаа юм.

Хоёрдугаарт, өнөөдөр хэрэглээний зээлгүй айл өрх бараг алга. Бараг бүгд л гар утас, машин,  хашаа байшин, сургалтын төлбөрийн зээлтэй. Энэ дэвшилтэд технологиудыг хүртэхэд нийт иргэд дахин зээл хүртэх шаардлагатай байна. Гэтэл давхар зээл, зээлийн хүү гээд олон асуудал дээр гацчихаад хэрэгтэй технологио банкны зээлээр авч чадахгүй байна. Тиймээс агаар, хөрсний бохирдлыг бууруулах сантай больё гэж бид уриалж байгаа юм. Тэр сандаа ямар нэг эх үүсвэрээс мөнгөө байршуулж, ард иргэддээ хүүгүй зээлийг олгоход давхар дарамт үүсэхгүй. Үүнийг л ард иргэд хүсч байна.

Гуравдугаарт, Төрөөс тендер гэдэг нэртэй хувь хүн хүсээгүй, чанаргүй, үнэгүй шийдлүүдийг тараадаг системийг зогсоогооч гэж хүсч байна. Энэ бол гажуудал. Энэ мэт цөөн тооны зохицуулалтыг төр засаг хийгээд өгчих юм бол Монгол улсын иргэн бүр үүргээ хүлээж агаарын бохирдолын эсрэг зогсоход бэлэн байна.

-Бид нэгэнт бодлогын шийдлийн асуудлыг хөндөж байгаагийн хувьд дараагийн бодлогын ахицтай асуудал юу гэж та харж байна вэ?

-Яг  өнөө үед баруун европын орнууд сэргээгдэх эрчим хүч рүү орж байна. Гэтэл манайд уурын зуух,  цахилгаан зуух л  ярьж байна. Улаанбаатарт өнөөдөр 3000 гаруй уурын зуух ажиллаж байна. Энэ уурын зуухны эх толгойг юугаар солих вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Мэдээж бид хөгжлийг товчлохын тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих цаг нь болсон. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд сэтгэлгээний асуудал гарч ирж байгаа юм. Өнөөдөр бид дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаад шууд сэрээгдэх эрчим хүч рүү шилжвэл эдийн засгийн үр өгөөж дээшилж алдагдал багасна. Тиймээс бид энэ цагт  ард иргэд нийтээрээ, төр засаг, хувийн хэвшлийнхний гурвалсан оролцоо хамтач байдалын үр дүнд энэ бохирдлоос маш хурдан хугацаанд ангижрах боломжтой.

Манай компани цаг үеэсээ хоцрохгүй хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн ашигт үйлийн ковцент  өндөр, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй технологиуд оруулж ирж чадсан. Тухайлбал, хэрэгцээний халуун усыг, халаалтыг байгалийн дулаанаар дулааны насосоо  шийдэх шийдэл манайд биеллээ олчихсон. Энэ мэт сайн шийдлүүд нэвтрүүлээд 4-5 жил болж байна. Иймээс дахин онцолж хэлэхэд, бид хамгийн сүүлийн үед гарсан дэвшилтэд ногоон гэх тодотголтой технологийн шийдлийг шууд хүртэж хөгжлийг товлох боломжтой болсон байна. Тиймээс төр засаг сүүлийн үед орж ирж байгаа ялангуяа сэргээгдэх эрчим хүчний технологиудыг дэмжих бодлогыг  шуурхай  нэвтрүүлж ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Энэ онд Монгол улс анх удаа Эрчим хүчийг хэмнэх 2018-2020 он хүртэл хэрэгжих үндэсний хөтөлбөртэй боллоо. Хэдийгээр хожуу  ч гэлээ ийм хөтөлбөртэй болж байгаа нь бахархууштай.   Одоо нэн даруй хэрэгжүүлэх үлдэж байна.

-Шинээр баригдаж байгаа барилгад байгууламжид танай технологийг  шууд нэвтрүүлэх боломж  байна уу. Стандарт дүрэм журманд харшлах зүйл байна уу?

-Норм дүрмийн хувьд Монгол улс хуучнаараа явж байна.  1960-аад оноос мөрдсөн энэ  стандартыг одоо  яаралтай өөрчлөх хэрэгтэй. Миний бодлоор заавал үндэсний стандарт гэж туйлшрахгүй, хөгжилтэй орнууд тэр дундаа баруун европийн сүүлд гарч байгаа технологиудыг шууд мөрдөх технологитой болоход буруудах юм байхгүй.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна