• Эхлэл
  • Хуушуурны 10 кг муудсан махыг хурааж, устгалаа

Хуушуурны 10 кг муудсан махыг хурааж, устгалаа

2019/07/12

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар ахлуулсан 22 байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг наадамчин олны эрүүл, аюулгүй байдлын төлөө өнөөдөр буюу долдугаар сарын 12-ны өглөө 06.00 цагаас эхлэн ээлжит хяналт, шалгалтаа хийлээ. Шалгалтаар 3 айрагнаас дээж авж төв лабораторид шинжлүүлж, хуушуурны махны 12 дээж авч Нийслэлийн мал эмнэлгийн лабораторид өгч шинжилгээнд орууллаа. Шалгалтын явцад илэрсэн хуушуурны 10 кг муудсан махыг хураан авч, устгалд орууллаа. 

Мөн хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй боловч архи, согтууруулах ундаа худалдаалж байсныг зогсоож, 32 ширхэг архи, 25 хайрцаг шар айрагийг устгалд орууллаа. Түүнчлэн хоносон мах, хуушуураар үйлчлэх гэж байсаныг таслан зогсоож, зохих арга хэмжээг авч ажиллалаа.

Гар дээрээс зөвшөөрөлгүй хүнсний худалдаа эрхэлж байсан 17 иргэний үйл ажиллагааг зогсоолоо. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин