• Эхлэл
  • Нийслэлийн төсвийн орлогыг 4.6 их наяд, зарлагыг 4.8 их наяд төгрөг байхаар тооцоолжээ

Нийслэлийн төсвийн орлогыг 4.6 их наяд, зарлагыг 4.8 их наяд төгрөг байхаар тооцоолжээ

2026/11/24

2027 оны нийслэлийн төсвийн төслийг НИТХ-д өргөн барьж, энэ өдрүүдэд НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байна.

Ирэх оны нийслэлийн төсвийн орлогыг 4.6 их наяд, зарлагыг 4.8 их наяд төгрөг байхаар тооцоолжээ. Төсвийн нийт орлого 2 их наяд төгрөг бөгөөд татвар, торгуулиас дараах байдлаар төвлөрүүлэхээр тусгасан байна. Үүнд

-ААН-ийн орлогын албан татвар 1.4 их наяд төгрөг

-Авто тээврийн хэрэгслийн албан татвар 153.2 тэрбум төгрөг

-Хотын албан татвар 38.6 тэрбум төгрөг

-Авто зам ашигласны төлбөр 110 тэрбум төгрөг

-Хүүгийн орлого 121.3 тэрбум төгрөг

-Торгуулийн орлого 188 тэрбум төгрөг нийслэлийн төсвийн орлого болно.

Авто зам ашигласны төлбөр болон авто тээврийн хэрэгслийн албан татвараас нийслэлийн төсөв төвлөрүүлэх орлого нэмэгдсэн бол торгуулийн орлогыг бууруулжээ. Нийслэлийн Засаг дарга ирэх онд 4.8 их наяд төгрөг захиран зарцуулах эрхтэй бөгөөд урсгал зардлын дээд хэмжээ 1.8 их наяд төгрөг байх юм. Тухайлбал,

-Нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд 30.5 тэрбум төгрөг

-Хот нийтийн тохижилт үйлчилгээнд 83 тэрбум төгрөг

-Шахмал түлш худалдан борлуулах үйл ажиллагаанд 76.8 тэрбум төгрөг

-Өвөлжилтийн бэлтгэлийг хангахад 400 тэрбум төгрөг

-Нийтийн тээврийн машин цагийн зөрүүд 414.3 тэрбум төгрөг

-Авто замын цэвэрлэгээ, арчлалтад 12 тэрбум төгрөг

-Газар чөлөөлсний нөхөн төлбөрт 200 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 10, Адууны өдөрт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. 2027 онд нийт 292 төсөлд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс авто зам, нийтийн тээвэр, инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дахин төлөвлөлтөд дийлэнхийг хуваарилжээ. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэ барилгын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмсэн болохыг төсвийн төсөлд тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна НИТХ-ын дарга 82.3 тэрбум төгрөг захиран зарцуулах бөгөөд урсгал зардлын хэмжээ 14.3 тэрбум бол Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлд 68 тэрбум төгрөг хуваарилжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна