• Эхлэл
  • Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг дэмжжээ

Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг дэмжжээ

2019/11/22

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.22/-ийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг томилох болон бусад төслүүдийг хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжсэн. Харин өнөөдөр УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Б.Баярсайхан нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин