• Эхлэл
  • Хятадад зээл өгөхгүй байхыг Д.Трамп шаардлаа

Хятадад зээл өгөхгүй байхыг Д.Трамп шаардлаа

2019/12/09

Дэлхийн банк Хятадад зээл олгохоо зогсоох ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байгаагаа Twitter хуудсандаа бичжээ. “Дэлхийн банк яагаад Хятадад мөнгө олгоод байна. Яалаа гэж, ингэж болно гэж үү. Хятадад мөнгө хангалттай бий, мөнгө дутах юм бол тэд хийчихнэ. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэж Д.Трамп мэдэгдсэн байна.
Дэлхийн банкны үйл ажиллагаа, ялангуяа Хятадын асар их зээлийг шүүмжилдэг Сангийн дэд сайд Дэвид Мэлпасыг Дональд Трамп энэ оны хоёрдугаар сард  Дэлхийн банкны тэргүүнд санал болгосныг дөрөвдүгээр сард баталсан юм.
2018 оноос АНУ, Хятад хоёр худалдааны дайн эхлүүлж Дональд Трамп хятадын олон нэрийн барааны татварыг нэмэгдүүлсэн, Хятад ч хариу арга хэмжээ авсан юм. Одоо худалдааны дайнаа эцэс болгох худалдааны хэлэлцээр хийсээр байгаа ч энэ яриа хэлэлцээ удаа дараа тасалдаж, Д.Трамп Хятадын барааны татварыг нэмэгдүүлнэ гэсээр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:ATIME.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин