• Эхлэл
  • Цагаан ордон БНХАУ-тай агаарын харилцаагаа зогсоож магадгүй

Цагаан ордон БНХАУ-тай агаарын харилцаагаа зогсоож магадгүй

2020/01/31

Хятадаас эхлэн дэлгэрч одоо 130 гаруй хүний аминд хүрээд байгаа коронавирусийн тархалт өсч байгаатай холбогдуулан манай агаарын тээврийн томоохон компаниуд Хятад руу нислэг хийхээ зогсоох хувилбарыг ярилцаж байна гэж Америкийн засаг захиргаа мэдээлснийг CNBC хэвлэл дамжууллаа. Одоогоор нислэгүүдээ түр зогсоох тухай ярьж байгаа гэж эх сурвалж хэлээд үүнийг хэзээнээс эхлэх талаар тодорхой хэлээгүй байна.

 АНУ, Хятадын хооронд хамгийн их үйлчилдэг агаарын тээврийн United Airlines компани БНХАУ, Хонконг руу нисэх хэдэн арван нислэгээ өөрчилжээ. Үүний өмнө Америкийн засаг захиргаа ард иргэдээ БНХАУ руу зорчихгүй байхыг анхааруулсан. Гэхдээ энэ анхааруулга коронавирус хамгийн эхэлж дэлгэрсэн Ухань хотод хамаатай байгаа болохоос биш Хятад руу зорчихыг бүрэн хориглох тухай яриагүй байгаа гэв.

ЭХ СУРВАЛЖ:ATIME.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин