• Эхлэл
  • О.Амартүвшин:Монголын эдийн засагт том цохилт болно

О.Амартүвшин:Монголын эдийн засагт том цохилт болно

2020/02/13

МҮХАҮТ-аас санаачлан халдварт өвчин гараад байгаа БНХАУ-д тусламж болгон 140 сая төгрөг БНХАУ-ын Монгол дахь Элчин сайдын яаманд гардуулсан. Энэ үеэр ерөнхийлөгч МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.  

-Бизнес, эдийн засгийн хувьд бол Хятад улс бол хамгийн том түнш. Түүхийн хувьд бид олон мянган жил хөрш явж ирсэн, цаашдаа ч түүх уламжлал олон мянган жил хадгалагдана гэж бодож байгаа. Өмнөд хөршт маань өвчин гарсан нь маш ноцтой  хүнд зүйл. Хятадын Засгийн газар бол маш идэвхитэй тэмцэж байна. Монголын Засгийн газар болоод Монгол Улсын эрүүл мэндийн яам ч маш онцгой байдалд маш идэвхитэй тэмцэж урьдчилан сэргийлж байна. Айл хүний санаа нэг саахалт айлын санаа гэдэгчлэн Монголын бизнес эрхлэгчид болон  Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зохион байгуулан Хятадын ард түмэнд энэ хандив тусламжийг өгч байгаа нь өөрөө хоёр улсын хамтын ажиллагаа цаашаа олон зүйлд чухал алхам  болж байгаа гэж үзэж байна.

-БНХАУ бол Монгол импорт, экспортын хамгийн том суваг. Өвчин гарч, хил хааснаар иргэдийн дунд юмны үнэ ханш өсөх вий гэсэн болгоомжлол байна? Манай бизнест том эдийн засагт нөлөөлөх үү? Та бизнесмэн хүнийхээ хувьд юу гэж хэлэх вэ?

-Ерөнхийдөө манай улсын худалдааны 90 гаруй хувь БНХАУ эзэлдэг. Бид хоёр улстай хиллэдэг далайд гарцгүй улс шүү дээ. Тэгэхээр хоёр хөрштэйгээ маш ойр ажиллах ойлголцох тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа авах гэдэг бол бидний хувьд маш чухал. Бид экспортыг нэмэгдүүлье гэж байгаа бол энэ хоёр улсаар дамжиж тээвэрлэгдэнэ. Манай экспорт БНХАУ руу гардаг. Тэртээ тэргүй дэлхий аяараа БНХАУ-г дэлхийн хамгийн гол зах зээл гэж хардаг. Дэлхийн бусад улс оронд тодорхой эд бүхий бараа материалаа борлуулахыг зорьж, хүсч байгаа. Одоо гэхэд манай  экспорын бараа арав хүртэлх хувиар буурчихаад байна. Энэ бол Монголын эдийн засагт том цохилт болно. Удаан үргэлжлэх юм бол бид маш хүнд байдалд орно. Гурван сардаа энэ байдал хадгалагдах болов уу. Тэгэхээр үндсэндээ жилийн дөрөвний нэг хугацааны манай экспортын орлого тасрах нь байна.

Харин импортын хувьд бид хүнсний аюулгүй байдалд бид өөрөө өөрсдийгөө хангаж байна уу гэж судлаад үзэхээр Хятад улсаас харьцангүй цөөн нэр төрлийн хүнс манайд орж ирдэг юм байна. Өргөн хэрэглээний гол нэрийн 16 хүнсний зүйлсээс Хятадаас авч байгаа цөөн жимс жимсгэнэ, бага зэрэг будаа, тахианы мах, сонгино, байцаа гээд цөөн төрлийн бараа Хятадаас орж ирдэг. Харин энэ улсаар дамжин тээвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн гэвэл маш их. Жишээлбэл элсэн чихэр, цагаан будаа гэх мэт. Бусад бүтээгдэхүүнүүд харьцангүй Европ болон Евро-азиас орж ирж байгаа учраас энэ бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй байх гээд олон зүйл дээр хамтарч ажиллах төлөвлөгөөг Засгийн газар, УИХ дээр ярьсан байгаа. Мэдээж энэ бол удаан үргэлжлэх юм бол Монгол төдийгүй дэлхий даяараа маш хүндрэлтэй байдалд орно. Нэг ийм хүндрэлтэй байдлыг буцааж даван туулна гэдэг өөрөө асар их зардал дагуулж байдаг. Манай эдийн засаг жижиг эмзэг учир бид аль болох түргэн амжиж эдгэж буцаад хурдан хэвийн болоосой гэж хүсэж байна.

-Импортоо хаагаагүй болохоор харьцангүй бас нөлөөлөл бага байгаа юу? Гэхдээ удахгүй манай барилгын салбар сезон эхэлнэ. Энэ мэтэд нөлөөлөх болов уу?

-Дөрөвдүгээр сарын сүүлээс барилгын сезон, бүтээн байгуулалтууд эхлэнэ. Гол гол бүтээгдэхүүнүүд, үйлдвэрлэлийн зарим нэг түүхий эд бүтээгдэхүүнүүд Хятадаас хамааралтай байгаа. Хятадад бол өнөөдрийн байдлаар 400 сая гаруй хүн амтай томоохон хотуудын бүх хөдөлгөөнийг хаалаа гэж байна. Үүнийг дагаад маш олон үйлдвэрүүд зогсож байгаа. Хэрэв удах юм бол бүтээн байгуулалтын салбар саарнаа л гэсэн үг. Гуравдугаар сардаа багтаад энэ асуудал намжаад Хятадын засгийн газар энэ арга хэмжээг бүрэн дүүрэн авах юм бол энэ хугацаанд бидэнд айхтар нөлөөлөл байхгүй. Удахгүй цагаан сарын баяр болно.

Гэхдээ баярыг олон нийтийг хамарсан өргөн хэмжээнд тэмдэглэхийг хорьж байгаа нь зүйтэй. Хүссэн хүсээгүй олон мянган жилийн уламжлал учраас ард түмэн минь гэр бүлийнхээ хэмжээнд тэмдэглэх асуудал яригдаж л таараа. Тэгэхээр үүнтэй холбоотой тодорхой зарим нэг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөх нь дамжиггүй. Үүнийг дагаад үнэ үнэ ханш өснө. Яг өнөөдөр бол шууд тээврүүд хийгдэж байгаа. Хэрвээ ингээд тархац намжихгүй бол энэ шууд тээврүүд зогсох эрсдэлтэй. Тэгэхээр энэ болгоныг аль болох болохгүй байгаасай гэж  бид хүсч байгаа. Тэгж байж бид үүнийг хамтдаа даван туулна. Дахиад магадгүй 2-3 сар үргэлжлэхээр болбол үнэхээр хаана хаанаа нөхцөл байдал бодитой хүндэрнэ гэсэн үг шүү дээ.

Видеог дор дарж үзнэ үү 

Элчин сайд Цай Вэньруй:Монголын ард түмэнд баярлалаа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин