• Эхлэл
  • М.Энхсайхан:SARS-ийг март. ЭЗ сүйрэх аюулын өмнө байна

М.Энхсайхан:SARS-ийг март. ЭЗ сүйрэх аюулын өмнө байна

2020/02/18

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы нийтлэлийг хүргэж байна. 

SARS-ийг март. ЭЗ сүйрэх аюулын өмнө байна

Гай газар доороос гахай модон дотроос гэдэг монголчуудын ихэд хэрэглэдэг үг байдаг. Аюул гэнэт ирдэг тухай л юм.

Хуучин ЗХУ гэж байхад Чернобылийн атомын цахилгаан станц дээр том аваарь гарч тэрхүү ЗХУ хэмээх эзэнт гүрэн задран мөхөх хувь заяаг шийдэхэд том хувь нэмэр оруулсан байдаг. Муу муухайг зөгнөсөн элдэв нийтлэлүүд барууны хэвлэлүүдэд олонтаа гарч байна. Тэр болгоныг ярьж салхи шуурга дэгдээх хэрэггүй л гэсэн бодолтой явдаг даа. Нийгмээ залуурдах ёстой хүмүүс нь олж уншиж байгаа гэж найдахаас.

Эдийн засагч хүний хувьд хүмүүсийн амьдрал өвчин зовлонгоос болоод гэнэт унаж нийгмийн тогтвортой байдал алдагдах вий гэж санаа зовох юм. Анхааруулга болоосой гээд заримыг монголчуудад хүргэх гээд жиргэхээс цаашгүй сууж байна.

Монголын эдийн засаг урд хөршөөс ихэд хамаатай. Хуучин Моксвад, Кремльд ханиавал Монголд найтаана гэдэг байсан. Одоо орчин үед Бээжинд ханиавал бүх дэлхий найтаана гэдэг цаг үе юм. Монголын хувьд найтаах биш хатгаа тусахаар байгаа.

Дэлхийн эдийн засаг, улс орнууд Хятадаас хэрхэн хамаарч байгааг дорхи зурагнаас харж болно.

Screen Shot 2020-02-17 at 1.32.58 PM

Screen Shot 2020-02-17 at 1.40.09 PM

 

Коронавирусын талаарх Хятадын мэдээлэлд бүрэн итгэхэд тун хэцүү. Вирусын халдвар дэгдэхээс өмнө Хятадын эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээлэл бас л итгэл төрүүлэхгүй байсныг дурдах хэрэгтэй.

Онцгой халдвар гарсан нөхцөл байдалд Хятадын санхүү хариуцсан албаны хүмүүс  эдийн засгаа аврахын тулд хэмнэлтийн горимд орох даалгавар өгч, илүү дутуу хөрөнгө оруулалтаас татгалзахыг уриалж байгаа харагдсан.

Хойт хөрш Орос орон шинэхэн Засгийн газар байгуулсан ч бас л хэмнэлтийн горимд орохыг бүх яамд, бүс нутгуудад уриалж байхыг харвал манай хоёр хөрш аль аль нь хүнд байгаа бололтой. Хөршүүд маань хүндэрчихээд байхад манайх зүгээр байна гэдэг худлаа гэдгийг эрх биш болгооно биз дээ.

Хятадын эдийн засаг яагаад аюулын өмнө байгаа талаарх нэгэн нийтлэл гарсан байсан. Тэрхүү нийтлэлээс зарим санааг монголчуудад хүргэе.

Screen Shot 2020-02-17 at 1.31.54 PM

 

  1. 2003  онд SARS өвчин гарч байсантай харьцуулбал Хятадын эдийн засаг олон дахин өссөн. Бусад оронд үзүүлэх сөрөг нөлөө нь хэмжээлэшгүй томорсон
  2. SARS халдвар хоёрдугаар улиралд гарч байсан бол энэ удаагийн коронавирусын халдвар Хятадын цагаан сарын өмнө гарч, өргөн тархсан нь ЭЗ-д үзүүлэх сөрөг нөлөөг үлэмж болгожээ.
  3. Хятад түргэн хотжсон орон бөгөөд дотоодын хөдөлгөөн ихээр нэмэгдсэн. Хөдөөгөөс хотод ажилладаг 288 сая хүнд хөл  хорио тогтоосон нь зөвхөн бизнест биш, ажиллах хүчний зах зээлд сөрөгөөр нөлөөлнө.
  4. Хятадын Засгийн газраас авч байгаа арга хэмжээ далайц ихтэй бөгөөд Хятадын ДНБ-ий 70 хувийг үйлдвэрлэдэг бүс нутагт хорио тогтоогоод байна.
  5. Нөхцөл байдал Хятад, Америкийн худалдааны дайн зогсоох эхний хэлэлцээрийн үр дүнд сөрөг нөлөөтэй, дээр нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Хятадаас зугтаах байдлыг өдөөж байна.
  6. Хятадын ЖДҮчдийн хувьд аймшиг дөнгөж эхэлж байгаа бөгөөд судалгаагаар 85 хувь нь өнөөгийн нөхцөлд 3 сар л тэснэ гэж байна

Эцэст нь банкуудын зээл төлөлт гацах, өр зээл нэмэгдэх, компаниудын бондын зах зээл унах зэргээр санхүүгийн зах зээл хямралд орохоор байна.

Хэрвээ өвчний дэгдэлт ойрын хугацаанд намдахгүй бол санхүүгийн нуралт, гадаад хөрөнгө оруулагчдын нүүдэл, компаниуд өргөн хэмжээгээр дампуурах аюул холгүй байна гэжээ.

Дэлгэрэнгүйг дорхи холбоосоор үзэж болно.

https://www.scmp.com/week-asia/opinion/article/3050629/forget-sars-new-coronavirus-threatens-meltdown-chinas-economy

М.Энхсайхан. 2020.02.17

ЭХ СУРВАЛЖ:https://paxmongolica.org


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин