• Эхлэл
  • Хүбэй мужийн эрүүл мэндийн товчооноос мэдээлж байна

Хүбэй мужийн эрүүл мэндийн товчооноос мэдээлж байна

2020/02/20

Хятадын Хэвлэл мэдээллийн ажилтан Хүбэй мужийн Эрүүл Мэндийн Товчооноос мэдээлснээр,

“COVID-19”-ийн халдвар гарснаас хойш Хубэй муж Хятад-Европ эмнэлгийг хослуулсан эмчилгээг баримтлав. 02-р сарын 16-ны өдрийн 00:00 цагийн байдлаар тус мужийн 225 эмнэлгийн оношилсон өвчтөн 58182 хүрч, Хятад эмийн хэрэглээ 83.3 хувьд (Үхань хот 80%) хүрчээ.

Хүбэй мужийн 42 эмнэлэгт 4978 өвчтөнийг хүлээн авч, Хятад эмийн хэрэглээ 96.4 хувьд хүрч, өвчтөний халуурах, тамирдах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрхий сайжирч, ерөнхий үр дүн 81.3 хувьд хүрсэн байна. Одоогийн байдлаар 9 эмнэлгийн 6966 өвчтөний Хятад эмийг үндсэндээ хангаж Хятад тан эм болон таван төрлийн Хятад эмийг хүргэж байна. 

Эх сурвалж:http://mongol.people.com.cn

Д.МӨЧИР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин