• Эхлэл
  • АНУ, Хятадтай байлдахаар дайнд бэлтгэж байна

АНУ, Хятадтай байлдахаар дайнд бэлтгэж байна

2020/04/09

Хятадтай хийх дайнд бэлтгэж АНУ явган цэргийн бүтцээ шинэчлэн сайжруулж байна хэмээн цэргийн шинжээчийн мэдэгдсэнийг “Взгляд” хэвлэл дамжуулжээ. Америкийн Тэнгисийн явган цэргийн корпус шиг олон үүрэг гүйцэтгэдэг ийм хүчин тэнгисийн явган цэрэгт байхгүй юм байна. 2010 онд тэр үеийн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Тэнгисийн явган цэргийн корпусыг яг л арми шиг газар оронд, ижил техниктэйгээр ижил үүрэг гүйцэтгэдэг хоёр дахь арми болгон өөрчилье гэж мэдэгдэж байсан.
Өнгөрөгч 2019 оны зун Тэнгисийн явган цэргийн корпусын командлагчаар генерал Дэвид Хилберри Бергер томилогдож тус корпусыг шинэчлэхээр сүүлийн 30 жилд хийж байгаагүй хамгийн дэвшилтэд зүйлүүдийг санаачилсан.Тэрээр цэргийн цагдаа, танк газрын зарим техник, нисэх онгоц, инженерийн анги, артиллерийг цөөрүүлэх бодлого хэрэгжүүлсэн.
“АНУ-ын энэ шинэчлэл бол Хятадтай хийх дайнд бэлтгэж байгаа хэрэг” хэмээн “Взгляд”-ын автор асуужээ.
Түүнийхээр бол Тэнгисийн явган цэргийн корпусын энэ өөрчлөл, шинэчлэл нь АНУ хятадтай, өмнөд хятадын тэнгис дэх арлуудад байлдахаар бэлтгэж байгаа явдал. Гол зорилго нь тэнд газар нутаг эзэмших гэсэн хэрэг, тэр арлуудыг Хятадаас булаан авч нисэх буудал байгуулахыг эрмэлзэж байна гэжээ.

Эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин