• Эхлэл
  • АНУ: Энэ долоо хоногт 80 сая иргэндээ мөнгөн тэтгэлэг олгоно

АНУ: Энэ долоо хоногт 80 сая иргэндээ мөнгөн тэтгэлэг олгоно

2020/04/15

Америкийн татвар төлөгч 80 сая иргэн энэ долоо хоногт багтаж коронавирусийн дэгдэлтийн улмаас үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийн үед ард иргэддээ олгох санхүүгийн дэмжлэгийг авах болно гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна. Эдийн засгийн энэ хүнд үед Америкийн ихэнх иргэдэд 1200 ам.долларын тэтгэлэг олгох тухай хуулийг Конгресс баталсны дагуу энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн 17 нас хүрээгүй хүүхэд бүрт 500 ам.доллар олгоно. Энэ дөрөвдүгээр сарын 15-ны лхагва гараг гэхэд татвар төлөгч америк хүн бүрийн дансанд энэ мөнгийг хийнэ гэж Сангийн яам мэдэгджээ. Үүний тулд татвар төлөгч бүр өөрийн дансны дугаар, тодорхой мэдээллүүдээ татварын албандаа өгвөл мөнгөө сааталгүй хүлээн авна гэж сануулжээ. Улмаар энэ сардаа багтаж бүх иргэний мөнгийг олгоно гэсэн байна.
Энэ мөнгийг 2019 онд 75 мянган ам.доллароос бага орлоготой ажилласан хүмүүст олгоно гэж байгаа юм. Харин энэ хэмжээнээс илүү орлоготой ажилласан хүмүүсийн тухайд орлогын дүнгээс шалтгаалаад тэтгэлэг нь зохих хэмжээгээр буурна. Жилд 99 мянган ам.доллароос дээш орлоготой иргэн юм уу, 198 мянган ам.доллароос дээш орлоготой гэр бүл бол ийм тэтгэлэгт хамрагдахгүй юм байна.

Эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин