• Эхлэл
  • Хөл хориог эсэргүүцэгчид Мичиганы Төрийн ордонд дайрч оржээ

Хөл хориог эсэргүүцэгчид Мичиганы Төрийн ордонд дайрч оржээ

2020/05/04

Олон нийтийн дургүйцлээс болоод Америкийн олон мужид коронавирусийн тархалтаас сэргийлэх хөл хориог өөрчилж, зөөлрүүлж байгаа ч Мичиган мужийн амбан захирагч Гретхен Уитмер бүх нийтийн тусгаарлалт, хөл хориог тавдугаар сарын 28 хүртэл сунгасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэх шалтгаан болжээ.

Хөл хориог сунгасныг эсэргүүцсэн иргэд үүнийг өөрчлөхийг шаардан жагсч нутгийн төр захиргааны байр луу ирэхэд зарим нь бүр галт зэвсэг, винтовтой ирцгээж захиргааны байранд нэвтэрснийг цагдаа нар гаргах гэсэн ч хүчрээгүй гэнэ.
Жагсаалыг Дональд Трампыг Ерөн­хий­лөгчийн сонгуульд дэмжиж байгаа Мичиганы консерватив эвслийн идэвхтнүүд зохион байгуулсан гэж мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар Мичиган мужид коронавирусээр 40 мянга гаруй хүн өвчилж, 3700 хүн нас бараад байгаа.

Америкийн Жонс Хопкинсын Их сургуулийн гаргаж байгаа мэдээллээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоогоор өнөөдөр АНУ эхний байранд орж байна. Тус улсад сая гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 63 мянга гаруй нь нас бараад байгаа. Америкийн эрх баригчид коронавирусийн халдвар дэлхий дахи­наа тархсанд Хятадыг буруутай гэж байгаа ч АНУ-ын тагнуулын байгууллага коронавирусийг зохиомлоор гарган авсан гэдэг баталгаа нотолгоо олоогүй гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин