• Эхлэл
  • Наоми Осака хамгийн өндөр орлоготой тамирчин болжээ

Наоми Осака хамгийн өндөр орлоготой тамирчин болжээ

2020/05/25

Японы теннисчин Наоми Осака хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүллээ. Тэрээр Америкийн тамирчин Серена Уильямс, ОХУ-ын тамирчин Мария Шарапова нарыг ардаа орхисон байна. 

Өдгөө 22 настай залуу тамирчин Осака Их Дуулгын цуврал тэмцээний хоёр удаагийн ялагч бөгөөд сүүлийн 12 сарын хугацаанд шагналын мөнгө болон зар сурталчилгаанаас 37.4 сая ам.долларын орлого олжээ.

Түүний орлого 38 настай, мэргэжлийн теннисийн спортын домогт тамирчин Серена Уильямсын орлогоос 1.15 сая ам.доллароор илүү байна.

Энэ орлого нь 2015 онд жилийн дотор 30 сая ам.доллар олж байсан Мария Шараповагийн дээд амжилтыг эвджээ.

“Forbes” сэтгүүл 30 дах жилдээ дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг гаргаж байгаа бөгөөд энэхүү жагсаалтыг теннисчид тэргүүлсэн хэвээр байна. 

Одоогоор дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалтад Наоми Осака 29 дүгээрт жагсаж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин