• Эхлэл
  • Гадаад валютын нөөц 4.5 тэрбум $ буюу түүхэн өндөр түвшинд хүрлээ

Гадаад валютын нөөц 4.5 тэрбум $ буюу түүхэн өндөр түвшинд хүрлээ

2021/01/04

Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өслөө. Ийнхүү ГВАН-ийг нэмэгдэхэд Монголбанкны үнэт металл худалдан авалт түүхэн дээд хэмжээнд буюу 23 тоннд хүрсэн, Төв банкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн зэрэг нь голлон нөлөөллөө. ГВАН нэмэгдэх нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин