• Эхлэл
  • Лил Уэйн Ерөнхийлөгч солигдохоос өмнө амжиж өршөөл хүртлээ

Лил Уэйн Ерөнхийлөгч солигдохоос өмнө амжиж өршөөл хүртлээ

2021/01/19

Суудлаасаа бууж буй Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө амжиж Лил Уэйн тэргүүтэй хэд хэдэн хүнд өршөөл үзүүлжээ.

Жо Байден сонгуульд ялснаас хойш Трамп өөртөө болон гэр бүлдээ өршөөл үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар, мөн өөр хэн хэн түүний өршөөлийг хүртэх боломжтой тухай яриа олны дунд асар хурдтай тархаж, өнөөг хүртэл маргаан дагуулсаар ирсэн билээ.

Ерөнхийлөгчийн өршөөлийг хүртэж магадгүй хүмүүсийн жагсаалтын дээгүүрт анхнаасаа Реппер Лил Уэйн хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Дуэйн Картер багтсаар ирсэн юм. Тэрбээр сүүлийн үед галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэрэгт холбогдож, гэм буруутай нь шүүхээр батлагдаад байв. Түүнээс өмнө ч тэрбээр 2009 онд ижил төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан удаатай билээ.

"Fox" агентлагийн мэдээлснээр, Лил Уэйн 2019 онд Флорида руу хувийн онгоцоор зорчихдоо биедээ алтан бүрмэлтэй, бүрэн сумтай, цэнэгтэй калибр буу авч явсан нь нотлогджээ. Мөн 2020 оны аравдугаар сард тэрбээр Трамптай уулзаж, сонгуулийн кампанит ажилд нь туслахаа амалж байсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Лил Уэйн тэргүүтэй 100 гаруй хүний өршөөлийн шийдвэр өнөөдөр (2021.1.19) буюу Трампын Ерөнхийлөгч байх эцсийн өдөр хэрэгжинэ.

Эх сурвалж: UNILAD


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин