• Эхлэл
  • Энэтхэгт ховорхон үзэгдсэн вирусын эсрэг амжилттай түүх

Энэтхэгт ховорхон үзэгдсэн вирусын эсрэг амжилттай түүх

2021/05/25

Энэтхэгийн өмнөд муж улсын Керала мужид үндэсний засгийн газраас коронавирусийн хохирогчдод тусламж үзүүлж чадахгүй байгаа энэ үед орон нутгийн албан тушаалтнууд бие дааж амжилттай хариу арга хэмжээ авч байна.

Энэ муж вирусын хоёр дахь давалгаа ирэхээс хэдэн сарын өмнө хүчилтөрөгчийн үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Зохицуулалтын төвүүд өвчтөнүүд болон нөөцийг чиглүүлэхийн тулд дата ашиглаж байгаа аж.

Ингэхдээ ажилчид өвчтөнүүдийг гэрийн хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, хоол хүнс, эм тариа авч чадаж байна уу гэдгийг хянаж байна. Засгийн газрын мэдээлэл дутагдалтай байгаа ч албан ёсны нас баралтын түвшин -0.4 хувиас бага байгаа нь Энэтхэгийн хамгийн бага үзүүлэлт юм.

Хэдийгээр Керала мужид нас баралт нэмэгдэж байгаа ч муж улс Энэтхэгийг бүхэлд нь бодвол хямралыг тогтмол сайн удирдаж иржээ. Цартахлын үеэр эмч нарын тоо, шинжилгээний дундаж, эмнэлгүүдийн ор зэрэг чухал тоон үзүүлэлтүүд улсын дунджаас тав дахин их байсан юм. Одоо вакцинжуулалтын хэмжээ нь улсын дунджаас 3 хувиар бараг хоёр дахин их байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин