• Эхлэл
  • Беларусьд сөрөг хүчний сэтгүүлчийг баривчлах зорилгоор арилжааны онгоцыг албадан газардуулжээ

Беларусьд сөрөг хүчний сэтгүүлчийг баривчлах зорилгоор арилжааны онгоцыг албадан газардуулжээ

2021/05/25

Беларусийн харгис хэрцгий, тогтворгүй удирдагч сөрөг хүчний нэрт сэтгүүлчийг баривчлах зорилгоор арилжааны нислэгийг ням гаригт албадан газардууллаа.

Афинаас Литвийн Вильнюс хот руу нисч байсан Ryanair онгоцыг сөнөөгч онгоц саатуулжээ. Минскэд газардсаны дараа Беларусийн хүчнийхэн сөрөг хүчний тэргүүлэх сэтгүүлч 26 настай Роман Протасевичийг баривчилжээ. Тэрээр олон нийтийн эмх замбараагүй байдлыг өдөөсөн хэргээр шоронд хоригдохоос айж, Литвад амьдарч байсан юм. Хэрэв сэтгүүлч Протасевичийг гэм буруутай нь тогтоовол 12-оос дээш жилийн хорих ялаар шийтгэхдэх аж.

"Европын сүүлчийн дарангуйлагч" гэгддэг Александр Лукашенко сөнөөгч онгоцыг өөрийн биеэр илгээжээ. Беларусийн эрх баригчид бөмбөг дэлбэрэх аюул заналхийлсэн тул онгоцыг газардах тушаал өгсөн гэж мэдэгдсэн ч Ryanair тийм зүйл огт болоогүй гэж мэдэгдэв. 

Беларусийн мөрдөн байцаах дээд байгууллага хуурамч бөмбөгөөр заналхийлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Сэтгүүлч Протасевич болон түүний багийнхан Telegram сувгаас мэдээллээ. Лукашенко засгийн эрхэнд зууралдсан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаантай асуудлаар өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал эхэлсний дараа ихэнх бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагууд хаагдахаас өөр аргагүй болсон тул олон нийтийн сүлжээ нь тус улсын цензургүй үлдсэн цорын ганц харилцааны хэрэгсэл юм.

Грек, Литва улсууд энэ үйл явдлыг Беларусийн засгийн газар санаатайгаар хүн барьцаалах гэмт хэрэг хийлээ гэж үзэж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин