• Эхлэл
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живжээ

2021/07/08

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  32 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.

Тодруулбал, Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр /07.07/ өдрийн 16:00 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэний цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандал /осолдсон газраас 2 км-ын зайтай/-аас олжээ.

Эх сурвалж: ОБЕГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин