• Эхлэл
  • 60 мянган хүн амтай Бермуда арлын тамирчин улсынхаа анхны алтан медалийг авлаа

60 мянган хүн амтай Бермуда арлын тамирчин улсынхаа анхны алтан медалийг авлаа

2021/07/27

Триатлоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Бермуда арал улсын тамирчин Флора Даффи түрүүлж улсынхаа хоёр дахь, анхны алтан медалийг авлаа.

Долоон наснаасаа триатлоноор хичээллэж эхэлсэн Флора одоо 33 настай бөгөөд 1.5 км сэлж, 40 км дугуйгаар явж, 10 км гүйсний эцэст 1 цаг 55 минут 36 секундэд барианд оржээ.

Харин мөнгөн медалийг Их Британийн Жоржиа Тейлор-Браун, хүрэл медалийг Их Британийн Кэти Заферес нар хүртсэн.

Риогийн олимпод зургаадугаар байр эзэлж байсан Флора Даффи 2016 онд триатлоны гурван төрлийн дэлхийн аваргад түрүүлж дээд амжилт тогтоож байв.

Хойд Атлантын далайн "Horseshoe" буланд байрлах Бермуда арал нь Их Британийн вант улсын харьяа өөрийгөө удирдах нутаг дэвсгэр бөгөөд 63 мянган хүн ам, 53.2 км.кв газар нутагтай жижиг улс юм.

 

Эх сурвалж: NYTimes


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин