Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Өнөөдрийн хурлаар улсын хөрөнгөөр 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэх талаар хэлэлцэнэ. УУХҮЯ-наас энэ асуудлыг оруулжээ.
Одоо улсын нөөцөд 12.7 мянга, ААН-үүдэд 120 мянган тонн шатахуун байна. Улсын хөрөнгөөр 30 мянган тонн тосны нөөц бүрдүүлснээр шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ литр тутамд 50-100 төгрөгөөр бууруулах боломжтой.
Засгийн газрын 74 дүгээр тогтоол буюу сэлгэн хадгалах түр журмын дагуу нөөцийг нэмнэ. Тодруулбал АИ-93 шатахууны нэг сарын нийт хэрэглээний 90 хувийг улсын нөөцөөр бүрдүүлнэ гэж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн юм.
- Эхлэл
- Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно
2021/08/04
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна