• Эхлэл
  • Хятад улс 3-11 насны 160 сая хүүхдээ вакцинжуулж эхэллээ

Хятад улс 3-11 насны 160 сая хүүхдээ вакцинжуулж эхэллээ

2021/12/07

 

2021/12/07

Хятадын засгийн газар оны эцэс гэхэд бага насны 160 сая хүүхдийг бүрэн вакцинжуулах томоохон бөгөөд амбицтай кампанит ажил эхлүүлээд байна.

Аравдугаар сарын сүүлээр эхэлсэн кампанит ажлын эхний долоо хоногуудад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан гэлээ. 3-аас 11 насны 84 сая орчим хүүхэд буюу хамрагдах боломжтой хүмүүсийн бараг тал хувь нь эхний хоёр өдөрт дархлаажуулалтандаа хамрагджээ. /АНУ энэ хугацаанд 5-11 насны хүүхдүүдийн 10 орчим хувийг вакцинд хамруулсан байна/

Энэхүү кампанит ажил нь эцэг эхийн дургүйцэл зэрэг томоохон саад бэрхшээлтэй тулгарчээ. Засгийн газар хүүхдийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийх ёстой гэж шаардаж байгаа ч эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахын тулд дарамт шахалтанд ордог гэж тайлбарлаж байна.

Хятадын вакциныг ерөнхийдөө аюулгүй гэж үздэг ч тус улс муудсан тариа тарьж, сөрөг үзэгдлийн талаарх аливаа мэдээллийг нууж байсан түүхтэй билээ. Тодруулбал, 2013 онд Хятадад үйлдвэрлэсэн элэгний В вирусын эсрэг вакцин хийлгэсэн 17 нярай эндэж байжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин