• Эхлэл
  • Д.Дэлгэрсайхан: 2022 оноос иргэнийг 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна

Д.Дэлгэрсайхан: 2022 оноос иргэнийг 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна

2021/12/10

 

2021/12/10

"e-Mongolia" системд төрийн үйлчилгээнүүд нэмэгдэж орж буй талаар өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. 

Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн болон иргэнд регистрийн дугаараас бус 12 орон бүхийн бүртгэлийн дугаар олгохыг танилцуулав.

Тэрээр "2022 оноос хойш иргэнийг регистрийн дугаар биш 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны Нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд бүртгэлийн дугаар олгож байгаа.

Регистрийн дугаар хөгжлийн шатанд тодорхой хэмжээний шаардлага хангахгүй болж байна.

Тодруулбал, иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн. Энэ бүртгэлийг дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөх шаардлагатай болно. Учир нь регистрийн дугаарын сүүлийн орон эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Мөн шүүхээр насаа тогтоолгох гэх мэтээс шалтгаалан регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл үүсдэг. Дээрх шалтгаануудын улмаас иргэнийг таних цор ганц бүртгэлийн дугаар шаардлагатай болж байна.

Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгана гэсэн ойлголт байхгүй. Регистрийн дугаарын хэрэглээнээс бүртгэлийн дугаарын хэрэглээнд шилжинэ гэсэн үг. Цаашдаа бүртгэлийн дугаар хэрэглээд явна" гэсэн мэдээлэл өглөө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин