• Эхлэл
  • Цар тахлын хуулийг дахин сунгаж, 2022 оныг дуустал үргэлжлүүлэхээр боллоо

Цар тахлын хуулийг дахин сунгаж, 2022 оныг дуустал үргэлжлүүлэхээр боллоо

2022/01/31

 

УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, 2022 оны төсөвт тодотгол хийж, тэтгэврийг нэмлээ. 

Мөн тэтгэвэр, тэтгэмж нэмэхийн тулд төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн тул үүнийг дагалдуулан Цар тахлын хуулийг өргөн мэдүүлж, эцэслэн батлав.

Ингэснээр уг хуулийн үйлчлэх хугацааг төсөвтэй уялдуулан энэ оныг дуустал сунгаж байгаа аж.

Үүнийг даган ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг дахин зургаан сарын хугацаанд сунгаж, хөнгөлөлт чөлөөлөлтүүд хэвээр үргэлжлэх бололтой. 

Ковидын хуулийн үйлчлэх хугацааг өнгөрсөн онд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлээд байсан билээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин