2022 оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй боллоо.
Тодруулбал, гадаадаас ирэх иргэдэд хамаарах заалтуудад өөрчлөлт орсон байна.
Үүнд:
-
Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөнө;
-
Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй;
-
Ямар нэгэн хорио тусгаарлалтад орохгүй;
-
Монголд улсад орж ирсний дараа хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавигдахгүй;
-
Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулах болон ковидын эмчилгээ хийх боломжтой аж.
Сэтгэгдэл байхгүй байна