• Эхлэл
  • БНХАУ-ын Элчин сайдын яам худал мэдээлэлд тайлбар хийлээ

БНХАУ-ын Элчин сайдын яам худал мэдээлэлд тайлбар хийлээ

2022/06/30

Олон нийтийн сүлжээгээр БНХАУ руу зорчсон иргэдийг тусгаарлалтад оруулахаа больжээ гэсэн утгатай мэдээлэл дэгдсэн.

Тэгвэл энэ талаар тухайн мэдээлэл гарсан өдөр буюу  2022.06.30-ны орой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын болон хилийн чанад дахь Хятад улстай харилцах албанаас Элчин сайдын яамны вэб сайтад тайлбар гаргасан байна. Энэхүү тайлбарт: 
-Өнөөдөр нийтэлсэн "2022 оны 7-р сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ-д иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй" гэсэн нь худал мэдээлэл юм. БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлийн үеийн бодлогыг манай ЭСЯ-ны албан ёсны вэб сайтаас "БНХАУ-д зорчих хүмүүсийн эрүүл мэндийн байдлын тухай хууль болон тунхаглалыг шинэчлэхэд тавигдах шаардлага" (2022 оны 6-р сарын 28-ны хувилбар)-аас үзнэ үү. Хятадад улсад очсон хүмүүсийг орон нутгийн засгийн газрын цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дүрмийн дагуу Хятадад ирсний дараа хорио цээрийн дэглэмд хамруулна.
 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын болон хилийн чанад дахь Хятад улстай харилцах алба 2022 оны 6-р сарын 30 гэсэн байна. 

Тус яамны албан ёсны сайтын хятад хэл дээр мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Хятад улсруу зорчих иргэдийн эрүүл мэндийн код/эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас авахад тавигдах журамын шинэчлэгдсэн хувилбар/2022 оны 6 дугаар сарын 28 өдөр/ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин