• Эхлэл
  • Оросууд УБТЗ-ын тарифыг нэмэх санал гаргасан гэв

Оросууд УБТЗ-ын тарифыг нэмэх санал гаргасан гэв

2022/10/04

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын тээвэрт тулгамдаж буй асуудлаар өнөөдөр /2022.10.04/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр, задгай тээвэр зогсч, контейнер тээвэр хийж байгаатай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа. Тийм болохоор Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээврийн үнийг нэмэх асуудлыг судлаж байна. ОХУ-аас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан. Олон жил алдагдалтай тарифаар ажилласан нь үнэн. Улаанбаатараас  Эрдэнэт хүртэл вагоноор явахад 8100 төгрөг, автобусаар үйлчлүүлэхэд 30 мянган төгрөг байдаг. Хямд үнэтэйгээс болоод тус нийгэмлэг олон жил маш алдагдалтай ажилласан. Дээрээс нь эрчим хүчний нүүрс, шатахуун тээвэрлэлтээс ашиг олдоггүй,  мөн 40-50 хувийн алдагдалтай. Тиймээс УБТЗ тарифаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна.

Тарифыг үе шаттай нэмнэ. Экспортын транзит ачааны үнийг нэмж, үүнээс бий болгосон орлогоор УБТЗ-ын парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байна.

Үүний дараа ажилчдын цалинг нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ.

Харин Дарханы замын хувьд бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа. Дарханы замыг дуусгахын тулд зах зээл дэх бүх цементийг авч, ашиглаж байгаа учраас үнэ нь өссөн гэдэг ташаа мэдээлэл. Монголын гурван том цементийн үйлдвэр болох "МАК", "Монцемент", "Хөтөл" зэрэг үйлдвэрүүд өдөрт тус бүр 3000 тонн цемент үйлдвэрлэдэг байсан. Гэвч наймдугаар сарын 16-наас "Хөтөл"-ийн цемент, шохойн үйлдвэр түр зогсч зах зээл дээр өдөрт 6000 тонн цемент нийлүүлэх болсноор үнэ нь өссөн бий.

Дарханы замбн бүтээн байгуулалтад өдөрт 700-800 тонн цемент ашиглаж байна. Ямар ч байсан импортын цементийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул ойрын хугацаанд цементийн үнэ буух байх гэсэн тооцоололтой байна.

Монгол Улс өмнө нь УБТЗ гэх ганцхан төмөр замтай байсан. Энэ нь Монгол-Оросын хамтарсан төмөр зам. Хөдөлгөөн, ачаа тээвэр зэрэг бүгдийг нэгдсэн удирдлагаар зохион байгуулдаг байлаа. Харин одоо олон төмөр замтай болсон. Бусад хувийн болон төрийн өмчийн төмөр замуудыг хэрхэн барьж байгуулах, зохион байгуулалтыг хийх зэргийг маш яаралтай зохицуулах шаардлагатай болсон. Энэ хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин