• Эхлэл
  • ЭХЭСИЙН УУРАГ-БУРХАНЫ ХИШИГ

ЭХЭСИЙН УУРАГ-БУРХАНЫ ХИШИГ

2022/10/18

“Мөнх дом” сувиллын захирал,  АУ-ны доктор профессор,  Далай их алтан домч Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр гэж эрхэм 1973 онд Анагаахын дээд сургууль төгсөн, 1986 онд ординатурт суралцсаны дээр эх барих, уламжлалт, хүүхэд эрчимт эмчилгээ, дотор, халдварт гээд олон мэргэжил эзэмшсэн хөтөлгөө морьтон. 1962 оноос Найлайхын хүн эмнэлэгт дотрын эмч, Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч,  Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, 1980 оноос Улаанбаатар хотын Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУДээдС-д багш, 1994 оноос эмчилгээ, гоо сайхны Ялма төвийн ерөнхий эмчээр, харин өдгөө “Мөнх дом” сувиллын захирлаар ажиллаж буй.  


Олон зуун хүнийг эрүүлжүүлж, гадаадад өндөр өртгөөр эмчлүүүлэх заалттай өвчтөнийг эх орондоо эдийн засгийн эрсдэл асуудалгүйгээр эмчлүүлж илаарших гайхамшигт боломж олгож байгаа тус сувиллын үндсэн эмчилгээ нь эхэсийн уургийн эмчилгээ. Нэг үгээр химийн агууламжгүй, нэг өвчлөлийг эдгээх гээд бусад эд эрхтэнээ хордуулж өвчлүүлж байдаг эм тарианаас ангид, эд эсийг залуужуулан сэргээж, нөхөн төлжүүлдгээрээ хэмжээлшгүй үр дүнтэй.
 Хүний бие махбодын бодисын солилцоонд зайлшгүй оролцож, үүний үр дүнд эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж байдаг хүчин зүйлүүдийн нэг бол уураг. Эрт дээр үеэс уургийг амьдралын эх булаг хэмээн үздэг байжээ. Эхэсийн уураг бол бурханы хишиг. Олон орны эрдэмтэн мэргэдийн онолын болон судалгааны үр дүнд амьтдын эхэс нь биологийн идэвхтэй элементүүд болон нэгдлүүдийн цогц эрдэнэсийн сан болох нь тогтоогдсон юм. Ер нь орчин үед химийн хортой гэх эм бэлдмэлээс аль болох зайлсхийж, ургамал болоод амьтны гаралтай эм бэлдмэлээр эрүүлээр ээмчлэхийг илүүд үздэг болжээ. 
Эхэсийн уургийн эмчилгээ хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ? 
Эхэсийн уураг өөрөө амьдралын эх булаг, эд эсийн нөхөн төлжилтийг хангаж өгдөг. Дархлааг сэргээн тэтгэнэ.. Эхэсийн найрлага дахь гиалрунови хүчил нь үе мөчиний холбоос, булчин шөрмөсний нөхөн төлжилтийг эрс сайжруулдаг. Гоо сайхны мэс засал, нүүрний арьс таталтыг хийхээ больж, энэхүү эхэсийн уургаар нүүрний арьс коллагенийг сэргээж нөхөн төлжүүлснээр үрчлээг бүрэн арилгаж байгаа. Хүний биеийн дотор эрхтэн, гүнд буй эмгэг өвнүүдийг эмчилнэ. Хүний энергийг сэргээх, сүнсний гүйдлийг сайжруулах болон хийморь сэргээх, хийн судал нээх, хийн гүйдлийн бөглөрөлтийг арилгах эмчилгээнд эхэсийн уураг маш их ач тусаа өгч байгаа. Эхэсийн уургаар эмчлүүлсэн хүмүүс төрсөн хүн шиг бие нялхарч цус цэвэршдэг. Хүнд хамгийн ойр тохиромжтой уураг нь гайхайных байдаг. Одоогоор тус сувиллын эмчилгээнд хэрэглэж байгаа эхэсийн уураг нь гахайных 60%, үхрийнх 40% орцтой байгаа юм.. 
“Мөнх дом” сувиллыг зорин ирж эхэсийн уургаар эмчлүүлж илааршсан амжилтын түүх арвин. Амьдрал тэтгэгч олон төрлийн идэвхтэй уурагт нэгдэл, амин хүчил, мөн 8 төрлийн нөхөгдөшгүй микро элемент, пептитүүд хийгээд бусад чухал элементүүд нь халдвар, хавдар, гэмтэл, туяаны эмчилгээ болон экологийн зарим сөрөг үйлдэл зэргээс үүссэн бүхий л өвчнийг анагаахад биеийн эсэргүүцлийг дэмжин сайжруулах маягаар  илааршуулсан  баримтууд ч олон бий. Бямбадэлгэр судлаач, амьдрал тэтгэгч уураг, эхэс буюу эмгүй эмчилгээг судлан эх орондоо нутагшуулж, өөрөө гардан эмчилж эхэлсэн тэр цагаас хойшх 20 гаруй жилийн хугацаанд эдгэн илааршсан зон олны бодит түүх он цагийн урсгалд зузаарсаар. 
Өвчтөнийг  эд эрхтэнээр нь ангилж хэсэгчилж эмчлэх биш,  бүхэл бүтэн ХҮН гэдэг цогцоор нь  бүхий л өвчлөлийг нь зэрэг анагаан илааршуулдаг эхэсийн уургийн эмчилгээг эрхэмлэж байгаа хэн бүхэн АУ-ны доктор профессор Бямбадэлгэр эмчийн 88632367, 91192367 дугаараар мэдээлэл авах боломжтой.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин