• Эхлэл
  • Танилц: Grand awards 2022 наадмын шилдгүүд

Танилц: Grand awards 2022 наадмын шилдгүүд

2023/01/10

Grand awards 2022 наадмын шилдгүүдийг шагналаа

 

 

Оны эцэст тохиодог томоохон үйл явдлуудын нэг нь Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “Grand Awards” шагнал гардуулах ёслолын ажиллагаа юм. 2022.12.30-ны өдрийн арга хэмжээг тоймлон хүргэж байна. 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монголын маркетинг менежментийн хүрээлэн нь сэтгүүлчдийн байгууллага билээ. Тус хүрээлэнтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байна. “Grand Awards” наадмын шиллгүүдтэй танилцана уу.  

“Номин холдинг” ХХК Гран при шагнал

Номин Холдинг нь 1992 онд байгуулагдсан. 400 гаруй мэргэжлийн чиглэлээр 6000 гаруй ажлын байрыг бий болгожээ. Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 0,4%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2%, нийт татварын орлогын 0.5%-г тус тус бүрдүүлж байна. Өнөөг хүртэл нийт 623 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 14 сургууль барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна.

“Хүнс комплекс” ХХК Үйлдвэрлэлийн салбар: Шилдэг аж ахуйн нэгж 

 

Хүнс Кoмплекс ХХК 1992 онд байгуулагдсан хувийн хэвшлийн анхдагч компаниудын нэг бөгөөд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах, гадаад болон дотоод худалдаа эрхлэх чиглэлээр 30 жилийн турш үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн. Тус үйлдвэр өдөрт таван тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд техник технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж ирсэн. 80 гаруй нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн хиамыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эдээр, орчин үеийн лабораторийн хяналтад дор мэргэжлийн ажилчид үйлдвэрлэн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. 2004 онд “Кайлас” ХХК-ийг байгуулж Орос, Польш зэрэг улсуудаас хиамны түүхий эд болон амтлагч, бүрхэвч зэргийг импортлон өөрийн үйлдвэрийн хэрэгцээнээс гадна ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд нийлүүлж байна.

“Бид” ББСБ. Банк, санхүүгийн салбар: Шилдэг аж ахуйн нэгж 

 

Бид ББСБ 2004 онд үүсгэн байгуулагдсан 18 жилийн түүхтэй аж ахуйн нэгж юм.  Бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 750 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, бизнест нь бодитой дэмжлэг үзүүлсээр ирсэн. Технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлсний үр дүнд сүүлийн жилд харилцагчдынхаа тоог нэмэгдүүлж, 30 мянгад хүргээд байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад нийт 17 салбар, 100 гаруй мэргэшсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж банк бус санхүүгийн салбартаа тэргүүлэгч нь болоод байгаа юм. Ковид-19 цар тахлын хүнд үед Швейцарь, Бельги, Герман, Голланд зэрэг улсуудын хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн байгууллагуудаас шинээр болон дахин санхүүжилт авч байгаа нь олон улсын жишигт нийцсэн хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болсны илрэл билээ.

 

“Макс групп”-ийн М Март супермаркет. Үйлчилгээний салбар: Шилдэг аж ахуйн нэгж 

1992 онд Макс Групп жижиглэн худалдааны салбараар үйл ажиллагаагаа эхэлж, Герман улсаас хүнсний бараа импортолж хүнсний бөөний худалдааны дэлгүүр нээж байв. “Танай хөрш” уриатай “M-Март” үндэсний хэмжээний конвениенс сүлжээ дэлгүүр болон хөгжих зорилготой.

“Good wine жи ти ди эм” ХХК. Худалдааны салбар: Шилдэг брэнд импортлогч 

2006 онд байгуулагдсан тус компани 200-аад нэр төрлийн дарс импортолдог. Нийт таван салбартай. Энэ жил трэнд болж буй “9.5.8” Santero брэнд тэдний импортолдог бүтээгдэхүүнүүдийн нэг. 

“Монголын балетийн хөгжил сан”. Соёл урлагийн салбар: Шилдэг урлагийн байгууллага 

Монголын балетын хөгжил сан нь  2010 онд балетын жүжигчин, МУГЖ, Соёлын элч Д. Алтанхуягиин санаачлагаар үүсгэн баигуулагджээ. Монголын балетийн хөгжлийг дэлхийд сурталчлах зорилгоо амжилттай хэрэгжүүлж байна. Мөн залуу бүжигчдийг дэмжих, ур чадвараа нээх боломжииг олгон балетын баигууллагуудын харилцаа холбоог үндэсний хэмжээнд бататгах зорилго бүхии Монголын балетын үндэсний  I, II, III, IV-р уралдаануудыг БСШУСЯ, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр 2016, 2018, 2019, 2021 онуудад зохион байгууллаа.

 

“Цөмөөхэй” балет Соёл урлагийн салбар: Оны шилдэг тоглолт 

 

Жил бүр тайзнаа тавигддаг “Цөмөөхэй” балет нь хамгийн их үзэлттэй, үзэгчдийн таашаалд нийцсэн сонгодог урлагийн тоглолт болоод байна. Хүүхэд, багачуудад сонгодог урлагийг сурталчлан таниулах үйлсэд “Монголын балетийн хөгжил сан” үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ.

“Монголын үнэн” сонин: Хэвлэл мэдээллийн салбар: Оны шилдэг сонин

 102 жилийн түүхтэй “Монголын үнэн” сонин “Сэдэв”, “Бүтээлч монгол”, “Бүтээлч урлан” зэрэг буланг шинээр санаачиллаа. Үндэсний бизнес эрхлэгчид, залуусыг дэмжих бодлогыг баримталж байна.

“Эхлэл брэнд” ХХК  Үйлдвэрлэлийн салбар: Оны шилдэг электрон барааны үйлдвэр 

 

EHLEL BRAND  “Эхлэл Брэнд” ХХК нь Монголыг илэрхийлэх дэлхийн брэндийг бий болгох эрхэм зорилготой. “Ehlel” хэмээх энэхүү таван үсэг бүхий нэрийг АНУ, ОХУ, Казакстан, БНХАУ, Сингапур, Европын холбооны улс, Монгол Улсад албан ёсоор бүртгүүлсэн. “Эхлэл брэнд” ХХК нь 21 аймагт 900 гэрээт салбар, БНХАУ-ын Гуанжоу хот, АНУ-ын Виойминг мужид албан ёсны охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Алтан жолоо” группийн харьяа “UB hero” брэнд. Хүнсний үйлдвэрийн салбар: Оны шилдэг брэнд \UB hero\

 30 жилийн түүхтэй “Алтан жолоо” группийн охин компани “Арвайн үндэс”. “Арвайн Үндэс”  ХХК-ийн  Lager beer-UB Hero бүтээгдэхүүн нь  2020 оны 9-р сард “Баатар байх нь энгийнээс эхэлдэг” уриатайгаар зах зээлд гарсан. Австрали сортын дээд зэрэглэлийн арвайн соёолж, шүүсэн цэнгэг ус, хоёр төрлийн зөрөг цэцэг, Герман технологиор үйлдвэрлэсэн маш зөөлөн шар айраг юм. Зөөлөн амтаараа Монгол пиво хэрэглэгчдэд танигджээ.

“Гоё тавилга” ХХК. Үйлдвэрлэлийн салбар. Гран при шагнал 

“Гоё санаа-зөв гүйцэтгэл” уриатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хүлээлтээс давсан сэтгэл ханамжийг бий болгож, ур чадвараа шингээн таны гэр бүлд тав тухтай тохилог орчинг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Албан байгууллага, айл гэрийн тавилгыг хурдан, шуурхай хийж гүйцэтгэдгээрээ алдаршаад байна.  

“Golden Luxor” эмнэлэг. Эрүүл мэндийн салбар: Гран при шагнал 

 

Таны төгс хувилбарыг тэд “урлана”. Тус эмнэлэг нь 13 жилийн түүхтэй АНУ, Япон, Солонгос, Орос, Тайвань зэрэг улсад мэргэжил дээшлүүлэн тухайн улсынхаа гоо заслын эмнэлгийн нийгэмлэгийн гишүүн, 40 жилийн түүхтэй анагаах ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч нарын баг, дэлхийн номер нэг технологид суурилсан инновацийн бүтээгдэхүүнээр олон улсын стандарт, эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг билээ.

“Хөх үүр айраг” ХХК. Үйлчилгээний салбар: Оны шилдэг төсөл \Хөх сүрэг\ 

Жилийн өмнө “Хөх Сүрэг” бүх нийтийг малжуулах төсөл нь олон нийтэд нээлттэйгээр зарлагдсан. Энэ хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа “Хөх Сүрэг” эзэмшигч нартаа тайлагнаж, амласан өгөөж бүтээгдэхүүнээ хүргэж өгч эхэлсэн явдал олны талархлыг хүлээгээд байна. Анхны хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулалтынхаа өгөөж болох ямааны ноолууран бүтээгдэхүүнүүд, үхэр хонины мах, цагаан идээ, Тэригүн айраг, хонины нэхийн суудлын бүрээс зэргийг түгээн, танилцуулжээ.

Э.Гэрэлжаргал. Оны онцлох бизнес эрхлэгч эмэгтэй 

2016 онд “Флам” гоо сайхны 15мкв дэлгүүрийг нэг ажилтантай ажиллуулж эхэлжээ. Зургаан жилийн хугацаанд хоёр салбар том дэлгүүр, цахим худалдаа эрхэлдэг 20 ажилтантай болж өргөжсөн. Америк, канад, турк, англи, солонгос, европийн орнуудаас 50 гаруй брэндийн 2000-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалдаг болж өргөжлөө. Үйлчлүүлэгч нартаа гоо сайхан, арьс арчилгааны зөвлөгөө өгдөг нь түүний онцлог, амжилтын хөтөч юм. Gerle flamme цахим хуудсаар борлуулалтын сурталчилгааг амжилттай хийж ирлээ. 

“Рояал” олон улсын их сургууль Боловсролын салбар: ГРАН-ПРИ ШАГНАЛ 

 

Тус сургууль нь гадаадын 30 гаруй сургуультай хамтын ажиллагаатай. Оюутан солилцооны хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлдэг. 1+1 болон 2+2, 3+1 хөтөлбөрөөр оюутан эх орондоо  2-3 жил суралцаад, үргэлжлүүлэн тус сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй АНУ, АНГЛИ, Япон, Солонгос, Энэтхэг, Тайван улсын сургуулиудад үргэлжлүүлэн суралцах боломжтой.

“UB comedy”. Оны шилдэг контент. \Дайралцаан\ 

2015 онд байгуулагдсан “Юу Би Комеди ХХК” нь “UB Comedy клуб”-ийн үйл ажиллагааг эрхэлдэг. Уран бүтээлчдийн менежмент, бүтээл үйлдвэрлэл, борлуулалтыг хариуцан ажиллаж байна. Comedy-гийн уран бүтээлчид, бусад салбарын олны танил эрхмүүд тайзнаа хоржоонтой, хошин үгэн дайралцаа хийдэг шоуг санаачлагч.

“Эрүүл дөрвөн улирал” эмнэлэг. Эрүүл мэндийн салбар: Шилдэг үүдэл эсийн эмнэлэг 

 

Олон улсад энэ салбар аль хэдийнэ хөгжсөн. Вьетнам улсад л гэхэд үүдэл эсийн эмчилгээ 1995 оноос эхэлсэн. Эрдэмтдийн хэлж байгаагаар эмчлэгдэхгүй байсан маш олон өвчнийг эмчилдэг болсон. Олон төрлийн хавдар, эдгэрдэггүй аутизм, паркинсон, альцгеймерийн өвчнийг эмчилж байна. Эдгээр эмчилгээг монголд нутагшуулж буй чадварлаг алтан гартнууд “Эрүүл дөрвөн улирал” үүдэл эсийн эмнэлгийнхэн юм.

Paparazzi.mn. Хэвлэл, мэдээллийн салбар: Оны шилдэг сайт. Гран при шагнал 

 

Папараци.мн сайт нь 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Нийгмийн бүх салбарын эрхэмүүд, үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулган папараци мэдээ бэлтгэж илрээ. 2017 оноос Paparazzi сэтгүүлийг сар бүр эрхлэн гаргасан юм. Папараци.мн сайт эрэн сурвалжлах мэдээ, лайв мэдээ, видео, контентууд бэлтгэн уншигчдадаа хүргэсээр байна.

Negun.mn. Хэвлэл, мэдээллийн салбар: Оны шилдэг мэдээллийн сайт 

 

“Мэдээллийн анхдагч, бодит эх сурвалж” уриатай Нэгүүн.мн сайт нь мэргэжлийн сэтгүүл зүйн зарчим, үнэт зүйлийг эрхэмлэн, мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлэн ажиллаж байна. Шуурхай, шинэлэг байдлыг эрхэмлэхээс гадна үнэн бодит мэдээллийг хараат бус, тэнцвэртэйгээр ёс зүйн зарчмыг баримтлан олон нийтэд хүргэдэг. Аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, тэнцвэрт байдлыг ханган ажилласаар байна

Zogii.mn. Хэвлэл, мэдээллийн салбар: Оны шилдэг контент \”Тойм”, “Шок, шог мэдээ”\

Зөгий.мн “Тойм”,  “Шок, шог мэдээ” зэрэг контентууд нь үнэмлэхүй хандалт авдаг болоод удаж байна.  Бурууг зөгий хатгах шиг элэглэж, зөвийг бал мэт амтархан дэмжих зорилготой уг  тойм хөтөлбөр нь долоо хоног бүрийн баасан гарагт олон нийтийн хүртээл болдог.  Цацалт бүр нь 500-1 сая хүнд хүрдэг. Өнгөрсөн гурван сарын хугацаанд  15 удаагийн цацалт давхардсан тоогоор 7 сая 500 мянган хүнд хүрчээ.

“Golden luxor” гоо заслын эмнэлэг. Эрүүл мэндийн салбар: Оны шилдэг эмнэлэг. 

 

“Дэлхийн стандартыг Монголд” уриатайгаар гоо сайхны бүх төрлийн мэс ажилбарыг хийж байна. Нүүрний гоо зүй ажилбаруудыг та бүхэн пэйж хуудастай нь танилцаж сонирхоорой. Тус эмнэлэг нь Golden Buddha Shopping mall-д байрладаг аж.

Kh furniture. Үйлдвэрлэлийн салбар: Оны шилдэг тавилгын үйлдвэр 

 

“Kh furniture” ХХК нь 2020 оны 10-р сарын 8-нд хоёр хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

Унтлаганы ор болон буйданг хэрэглэгчдийн хүссэн өнгө, хэмжээ загвараар үйлдвэрлэдэг. Одоо 15 хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэлээ явуулж байна. 2022 оны 8-р сарын 26-нд Kh furniture нь загварын showroom болон нэрийн дэлгүүрээ нээж хэрэглэгчдэд хүрч ажиллахыг зорьж байна.

М.Дорждэрэм. Шоу энтертайнмент салбар:Оны шилдэг продюссер 

 

Он, оны “Монголын мисс” тэмцээн,  хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Floraison fashion show”-нд продюссероор ажиллалаа. М.Дорждэрэмийн оролцсон шоу бүр амжилттай өндөрлөж, анхааралд өртдөг билээ.

Зураач А.Уянга. Соёл урлагийн салбар: Оны шилдэг зураач 

 

Зураач А.Уянга энэ жил цуврал үзэсгэлэнгүүдийг амжилттай толилуулсан. Уран зургийг энтертайнменттай хослуулдаг түүнийг 2022 оны “Шилдэг зураач”-аар онцоллоо.

Д.Даваасүрэн Шоу энтертайнмент салбар: Оны шилдэг уран бүтээлч 

 

“Хэл хуур” хөгжмийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, багачуудад өвлүүлэх олон талт ажлыг зохион байгуулсан. Дэлхийн 20 гаруй оронд зохион байгуулагдсан урлагийн наадмуудад амжилттай оролцжээ. Орос, Хятад, Тайвань, Хонконг, Япон, Солонгос, Герман, Итали, Франц, Турк, Итали, Вьетнам, Сингапур, Арабын нэгдсэн Эмират улсад хэл хуурыг сурталчилсан байна. 

Б.Бүзмаа. Банк, санхүүгийн салбар: Шилдэг санхүүгийн зөвлөх үйлчилгээ 

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ нь шинэлэг бөгөөд хамгийн хэрэгцээт үйлчилгээ юм.

“Хүннү” олон улсын мото холбоо. Олон нийтийн байгууллага: Оны шилдэг олон нийтийн байгууллага 

“Хүннү олон улсын мото холбоо” дэлхийн улсуудад 14 салбар холбоодыг байгуулжээ. Монгол Улс дахь 17 улсын Элчин сайдын яамдтай хамтын ажиллагаатай ажилладаг. “Дэлхийд соёлоор танигдая” уриан дор 200 гаруй мотоцикльчин залуусыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн олон гишүүнтэй мото клуб юм.

“Принцесс Монголиа” ХХК. Шоу энтертайнмент салбар: Оны шилдэг загварын шоу \Floraison\ 

 

“Принцесс Монголиа” үндэсний брэндийн захирал, дизайнер, үүсгэн байгуулагч М.Онончимэг “Florence” фэйшн шоуг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус шоунд хамгийн олон топ модель өндөр ач холбогдол өгч оролцдогоороо ялгараад байна.

UB cab. Үйлчилгээний салбар: Оны шилдэг такси үйлчилгээ 

21 аймагт салбарласан “Ub cab” онлайн такси үйлчилгээ шинэ, дэвшилтэт технологийг ашигласан, хэрэглэгчдэд хамгийн ойр үйлчилгээ юм. Н. Отгонбаяр захиралтай ямагт шинийг эрэлхийлэгч хамт олны хувьд багийн гишүүдийн хүрээгээ улам тэлсээр байна.

“Loro`s boutique”. Худалдааны салбар: Оны шилдэг импортлогч 

Grand plaza, Max mall худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг “Loro`s boutique” бэлэн хувцасны сонголт болон сошиал маркетингаар эрс ялгардаг. Х.Болортуяа захирал энэ салбарт олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн байна. 

Хэнтий аймгийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг. Эрүүл мэндийн салбар. Шилдэг орон нутгийн эмнэлэг 

 

М.Даваа захиралтай Хэнтий  аймгийн  Уламжлалт  анагаах  ухааны  нэгдсэн  эмнэлэг  нь  1992 онд  байгуулагдсан. 30 жилийн түүхтэй эмнэлэг юм. Хэнтий аймгийн  шилдэг  менежменттэй  Эрүүл  мэндийн  байгууллагаар шалгарсан  тус  эмнэлэг Өрнө  Дорнын  анагаах ухааныг  хослуулан  уламжлалт  анагаах  ухааны  30-аад нэр төрлийн  эмчилгээ  үйлчилгээг  чанарын  өндөр  түвшинд  үзүүлж  иржээ.  Хан Хэнтийчүүд  төдийгүй  Монгол  орны өнцөг булан  бүрээс  олон  мянган  иргэд  эмчилгээ  үйлчилгээ авахаар  зорин  очдог болжээ. 

ЦДБЭЧ. Соёл урлагийн салбар: Оны шилдэг урлагийн байгууллага 

 

1932 онд байгуулагдсан. Чуулга нь Цэргийн театр, Цэргийн дуу танцны ансамбль, Монголын хувьсгалт цэргийн  Дуу  Бүжгийн ансамбль, Монголын Ардын Армийн дуу Бүжгийн Чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гэсэн нэртэйгээр хөгжиж, түүхийн урт хугацааны туршид үйл ажиллагаа нь улам бүр өргөжин, уран бүтээлийн чанар, урын сан нь баяжсаар ирсэн билээ.

Сүлд спиннинг Спорт, чийрэгжүүлэлтийн салбар: Oны шилдэг спиннинг 

 

Монголын эргэлтэт дугуйн холбооны тэргүүн Г.Мөнхсүлд. Сүлд спиннинг нь 2009 оноос дасгал хөдөлгөөнийг хөгжмийн хэмнэлтэй хослуулан дугуйн дээр хийдэг спортын төрөл нь спиннинг. Эргэлтэт дугуйн спорт зөвхөн турах, хөдөлгөөний дутагдлаас гаргах бус амьдралын эрч хүчийг бэлэглэж, стресс тайлдаг шидтэй. Монголчуудын 68 хувь нь таргалалттай гэсэн ДЭМБ-ын судалгаа бий.  80 кг-аас дээш жинтэй хүн спиннингээр хичээллээд сард 8-10 кг-ыг хасдаг. Түүнээс доош жинтэй хүмүүс сард 5-7 кг-ыг хаядаг. 100-аас дээш жинтэй бол сард 10-12 кг-ыг хасдаг. Сүлд спиннинг танд эрч хүч, эрүүл мэнд, зөв галбир болон амьдралд тань хоолны зөв хэв маягт оруулах болно.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Нийгэм, хамгааллын салбар: Оны шилдэг хөтөлбөр.

\Хавдаргүй монгол эмэгтэй\ 

“Илүү сайхан ирээдүйн төлөө” уриатайгаар аймаг, сумдын 4000 гаруй иргэдэд соён гэгээрлийн лекц, сургалтуудыг зохион байгууллаа.

“Орхон бьюти” салон. Гоо сайхны салбар: Оны шилдэг салон 

 

2017 онд үйл ажиллагаагаа нээж өнөөдрийг хүртэл VIP зэрэглэлийн гоо сайхны үйлчилгээг эрхэлж, үйлчлүүлэгчдийнхээ хамгийн итгэлт сонголт нь болсоор ирсэн. Германы DR.SPILLER, Францийн YONKA, Солонгосын DR.ORACLE, CARECELLA зэрэг дэлхийд чанараа таниулсан бүтээгдэхүүнийг борлуулдаг. 

Ж.Нямаа. Нийгэм хамгааллын салбар:Хүмүүнлэгийн элч 

 

“Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн. “Нарны охид” зорилтот төслийг санаачлагч Жамбалын Нямаа. Охидын ирээдүйн сайн сайхны төлөө энэхүү төслийн хүрээнд дүүрэг бүрт олон улсын стандартад нийцсэн жишиг “Охидын хөгжил боловсролын танхим” тохижуулан, хувь хүний хөгжлийн цогц хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

“Хос билгүүн зул” ХХК. Худалдааны салбар: Хүнсний бүтээгдэхүүн импортлогч шилдэг аж ахуйн нэгж 

Хилийн чанадаас нарийн ногоо, жимс импортолж, худалдан авагчдад хэрэглэхэд дөхөмтэй савлагаа, боловсруулалтын шинэ арга технологиуд боловсруулжээ.

Э.Энхрийлэн. Шоу энтертайнмент салбар:  Оны онцлох хүүхэд 

 

Арабын нэгдсэн улсын Эмиратад зохион байгуулагдсан “Little miss and mister universe-2022” тэмцээний шүүгчээр анх удаа 14 настай монгол охин Э.Энхрийлэн оролцлоо. Олон улсын шүүгчээо хүүхдүүдийн төлөөлөл болж оролцсон анхны монгол хүүхэд юм. Э.Энхрийлэн 23-р сургуулийн 9в ангийн сурагч юм. 

С.Тэмүүлэн. Шоу энтертайнмент салбар: Оны шилдэг хүүхэд

 

 

Олон улсын хүүхдийн “Little miss and mister universe-2022” урлаг загварын тэмцээний “Гран-при” шагналын эзэн Саранболдын Тэмүүлэн. Энэ жил хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байж, олны талархал, бахархлыг төрүүлсэн юм.

МҮОНРТ. Хэвлэл мэдээллийн салбар: Оны шилдэг контент \Орон даяар төсөл\ 

 

МҮОНРТ-ийн “Орон даяар” төсөл “Шилдэг контент”-оор шалгарлаа. Тус төслийн продюссероор С.Лхагвасүрэн \Сүнс хамтлагийн ахлагч\ ажилласан юм. 

“Тэнгэр белла бьюти” салон Үйлчилгээний салбар: Оны шилдэг салон 

 

М.Отгонцэцэг захиралтай “Тэнгэр белла бьюти” салон зөвхөн эмэгтэй­чүүдийн салон биш. Тус салоныг зорьдог эрчүүдийн тоо харьцангуй олон.

“Өлзий” телевиз Хэвлэл мэдээллийн байгууллага:Оны шилдэг телевиз 

Телевизийн үзүүлэх урлагийн бүх л төрлөөр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж буй тус хамт олон энэ удаа телевизийн салбарт манлайллаа.

“Өлзийт хан” ХХК. Худалдааны салбар: Бөс бараа импортлогч шилдэг аж ахуйн нэгж 

 

Хувийн хэвшил үүсэж, хөгжсөнөөс хойшхи 30 жилийн түүхийн ололт амжилтанд бөс барааны худалдаа онцгойд тооцогдоно.  Солонгос улсаас сайн чанарыг бөс барааг нийлүүлэхийн зэрэгцээ цар тахлын үеэр хүмүүнлэгийн ажлуудыг санаачилж, хэрэгжүүлсэн. 

“Queen Nail” ХХК. Үйлчилгээний салбар: Шилдэг байгууллага  

Ж.Урантуяа захиралтай тус хамт олон 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. 3000 орчим боловсон хүчин бэлтгэж 400 гаруй хүнийг хөдөлмөрийн гараанд бэлтгэж, 35 хүнийг ажлын байраар хангаж 6 үйлчилгээний салбар нэгжээр Монгол Улсад гоо сайхны салбартаа үйлчилгээний өндөр жишиг тогтоон Эх дэлхий, нийгэм, гэр бүлдээ ёс зүйтэй, хүнлэг, дотоод гоо үзэсгэлэн нь өөртөө болон хүрээлэн буй орчиндоо эерэг хандлагыг бий болгосон хүнийг Монголын баялаг болгохыг эрхэм зорилгоо болгон хөдөлмөрлөж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин