• Эхлэл
  • Гишүүдийн 38-ыг тойргоос, 38-ыг намын жагсаалтаар сонгоно

Гишүүдийн 38-ыг тойргоос, 38-ыг намын жагсаалтаар сонгоно

2023/03/27

УИХ-ын сонгуулийг ирэх намар хийх, мөн гишүүдийн тоог нэмэх гэж байгаа тухай  яриа дэгдэж байсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн гэж  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Үүнд, УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэлээ.

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ирэх зургадугаар сарын 20-оос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай учраас хуулийн төслийг энэ долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн санал аваад УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд  доорх өөрчлөлтүүдийг оруулах юм байна. Үүнд :

-Сонгуулийн тогтолцоог холимог болгон УИХ-ын 76 гишүүний 38 нь тойргоос,  38 нь намын жагсаалтаар УИХ-д сонгох.

-Сонгуулийн зардлыг бууруулахын тулд нэр дэвшигчийн зурагт самибар, шадар туслахуудын тоог багасгах.

-Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг ав.

-Пропорцианаль тогтолцоо батлагдсан тохиолдолд улс төрийн намд 3 хувийн босго тавих.\ Өмнө нь холимог тогтолцоогоор сонгууль явагдахад босго  5 хувь байсан\

-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх.

Ингээд   УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсныг товчлон хүргэж байна.

-Улсын ерөнхий прокурор УИХ-ын даргын нэр дээр нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт ирүүлсэн. УИХ тав хоногийн хугацаанд багтааж, шийдвэрлэх ёстой. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй, Лхагва, Пүрэв гаригийн аль нэгд хэлэлцэнэ. Энэ асуудлыгш УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн хэрэгтэй танилцаж шийдвэрээ гаргасны дараа бүлэг хуралдаж,  шийдвэрээ гаргана.

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Архангай аймагт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүссэн бөгөөд хуульд зааснаар нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор гэдэг учраас энэхүү хугацаанд багтаан, УИХ шийдвэр гаргах ёстой.

-Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд холимог тогтолцоо  Цэцийн шийдвэрээр нээлттэй учраас энэ чиглэлээр хууль өргөн баригдсан гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин