• Эхлэл
  • 73 гишүүнтэй парламент

73 гишүүнтэй парламент

2023/03/30

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэнМөн УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод шөнө дөл болтол хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн юм. 

Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эдгээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэв. Учир Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа "нууцын зэрэглэлтэй" ирүүлсэн байна.

Хаалттай хуралдаанд 65 гишүүн оролцож,Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг гишүүдийн олонхи хүлээн авсан бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлджээ. Санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд ямар үндэслэлээр Н.Наранбаатарыг түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

УИХ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний хэрэгт нэр холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан юм. Ингэснээр УИХ 73 гишүүнтэй ажиллах болж байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин