Байс хийгээд л залилангийн хэргээр шүүхийн хаалга татдаг хоёр гавьяат энэ удаад нэгнийгээ шүүхэд дууджээ. Гэхдээ энэ удаа МУГЖ дуучин Т.Баясгалан салах өргөдөлөө Хан-Уул дүүргийн шүүхэд өгөхөөр болж, дагаад гэр бүлийн маргааны дуулиан дэгдэж эхэллээ.
Нэгэн цагт Арлын Японд мэхний их дэлгүүр нэрээрээ алдаршиж, монгол сумочдыг өнөөдрийн өндөрлөгт хүрэх хүртэлх анхны жимийг татаж явсан Кёкүшюзан Д.Батбаяр албан ёсны хоёрдахь эхнэр дуучин Т.Баясгалангаас өрх тусгаарлаж байгаа нь энэ. Алдарт Кёкүшю нэг бус бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байж хоёр ч бүсгүйг хүүхэдтэй болгосон сурагтай. Тиймээс тавин нас гарч яваа нөхрийнхөө хормойн явдлыг дийлэхээ больсон дуучин бүсгүй салах шийдвэр гаргаад байгаа аж. Кёкүшюзан Д.Батбаярын хувьд анхны эхнэр П.Буянбилэгтэйгээ Монгол Япон дамнасан сүр дуулиантай хурим хийсэн ч мөн л охид хүүхний асуудлаас болж хоёр тийш болсон.
Гэхдээ энэ удаагийн гэр бүл салалтын асуудал нэлээд томоохон маргаан дэгдээж болзошгүй. Нэг нь зохиолын сод дуучин, нөгөө нь улстөрч бөх хосууд хамтын амьдралдаа чамгүй их хөрөнгөтэй болсон учраас анхны эхнэртэйгээ салсан шиг, ажин түжин өнгөрөхгүй бололтой.
Эднийх 40 гаруй компанитай, бүх компаниудынх нь ажлыг Т.Баясгалан зохицуулдаг. Ямар сайндаа л Тамгатай хутагт гэдэг шиг 30, 40 тамга эгнүүлчихсэн, эрхи шиг шажигнуулаад явж байдаг гэсэн хошин гэмээр яриа гарах вэ дээ. Энэхүү гэр бүлийн бизнесийн хүрээнд тэрбум, тэрбумаар үнэлэгдэх хаус хороолол, хотхон ч бий. Тийм болохоор халхын цуутай гэр бүлийн салалт нэлээдгүй дуулиан дэгдээж магадгүй байна.
- Эхлэл
- Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нарын салалтын дуулиан
Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нарын салалтын дуулиан
2023/04/12
ИХ УНШСАН
Сэтгэгдэл (2)