• Эхлэл
  • Соёлын төв өргөөнд алдарт дуучид чуулна

Соёлын төв өргөөнд алдарт дуучид чуулна

2023/04/14

Хоолойны цараа, дуучны өндөр чадвар шаарддаг "Магнаг цэнхэр дэлхий" хэмээх гайхалтай бүтээлийг үзэсгэлэнтэй залуу бүсгүй дуулсан нэгэн хувилбар сошиал сүлжээнд шуугиан тарьж байсан. Учир нь давтагдашгүй дуучин МУАЖ. А.Долгорын дуулснаар олонд түгэн домог болсон энэ дууг өөр дуучин дуулна гэж төсөөлөх аргагүй болтлоо хоногшсон. Гэтэл тэр тусмаа залуухан дуучин бүсгүй ийн зоримгоор дуулсан нь анхаарал татаж байсан.

Мэдээж хэрэг МУАЖ А.Долгорын зөвшөөрөлгүйгээр хэн ч ингэж дуулж зүрхлэхгүй шүү дээ. Тиймээс МУАЖ А.Долгорын шавь учраас энэ дууг дуулсан хэрэг. Ийн А.Долгорын залгамжлагч хэмээн олны анхаарлыг татаж буй залуу дуучин Л.Нарангэрэл хэдхэн хоногийн дараа өөрийн анхны бие даасан тоглолтоо хийх нь.

 

 

“Говийн гурван цэцэг” нэрээрээ ард түмэндээ танигдсан Дундговийн эгч дүү МУГЖ Ц.Чулуунцэцэг, СТА Ц.Отгонцэцэг, СТА Ц.Туяацэцэг нарын үргэлжлэл залгамж  халаа, сонгодог урлагийн тэргүүн  хатагтай МУАЖ А.Долгорын гарын шавь, урлагийн гэр бүлд төрж, урлагаар хүмүүжсэн түүнийг  сонгодог урлагын  акулууд сайн дуучин гэж үнэлдэг. Тоглолтод түүний багш МУАЖ А.Долгор, ээж МУГЖ  Ц.Чулуунцэцэг болон МУГЖ Л.Болдбаатар, СТА Г.Загд-Очир, СТА Ц.Отгонцэцэг, СТА Ц.Туяацэцэг зэрэг нэр хүндтэй алдартнууд оролцоно. Тоглолт дөрөвдүгээр сарын 15-нд 18 цагаас  Соёлын төв  өргөөнд болно.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна