• Эхлэл
  • Э.Чулуунчимэгт зэрэг нэмэх "Хайрын солонго"

Э.Чулуунчимэгт зэрэг нэмэх "Хайрын солонго"

2023/04/27

Тавдугаар сарын бүсгүй, эзэн бол дуучин Э.Чулуунчимэг.  Түүний төрсөн өдрийн тоглолт жил бүрийн тавдугаар сарын 2-ны өдөр болдог уламжлалтай болсоор хэдэн жил өнгөрчээ. Дуучин бүсгүй хит уран бүтээлүүд ар араас нь гаргахын зэрэгцээ СУИС-таа зэрэг нэмэхээр суралцаж байгаа. Тоглолтын үеэр “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс оркестртой дуулж сонирхуулах мэдээ дууны урлагийнхан дунд шуугиан тарьж байна.

Шинэ өнгө төрх, шинэ бүтээлүүдтэй тайзыг солонгоруулахаар зэхэж буйн бүсгүйн стиль имиж төсөөллөөс давчихлаа. Хувийн амьдралын дуулиан нь намжиж хувь уран бүтээлчийн хувиар тайзнаа зүрх булгилуулж байгаа дуучин бүсгүй ард түмний хайр, найз нөхдийн хайран дунд өлгийдүүлж явдаг азтай хүн.  Энэ бүсгүйтэй дуулсан ямар ч эрэгтэй дуучин хитийн эзэн болдог. Бердибекийг гэхэд шоуны оролцогч гэхээс нь илүү Чукатай дуулсан дуугаар танимхайрдаг шүү дээ. Энэ зүгээр л жишээ. Сенсааци хөөдөг нас нь өнгөрч уран бүтээлийн онгод хөглөж байгаа бүсгүй өөр ямар сюрпризүүд бэлтгэснийг “Хайрын солонго” тоглолтоос харцгаая.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин