• Эхлэл
  • Ардчилсан төлөөлөгчдийн чуулга уулзалтыг 5, 6 дугаар сард багтаан зохион байгуулна

Ардчилсан төлөөлөгчдийн чуулга уулзалтыг 5, 6 дугаар сард багтаан зохион байгуулна

2023/05/01

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн бүлгийн гишүүд танилцууллаа. 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Манай улсын ардчилал иргэншиж, хувь хүний эрх чөлөө рүү хандах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр эрх чөлөөний бүлэг хууль боловсруулж, томоохон ажлын хэсэг гаргаж ажиллах шийдвэр гарлаа" гэлээ.

Иргэний ардчилал, эрх чөлөөний багц хуулийн талаар АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг мэдээлэл өглөө.

Тэрээр "Манай улсын ардчилал бүх үзүүлэлтээрээ олон улсад ухарч байна. Тэгэхээр бид эрх чөлөөний багц хуулийг санаачлах болно. Хуулийн хүрээнд бизнес, хувь хүн, шүүхийн шинэтгэлтэй холбоотой эрх чөлөөний асуудлыг олон нийт, иргэдтэйгээ хамтраад санаачилна. 

Хоёрдугаарт, засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийн засаг дарга нарын 54 хувийг АН бүрдүүлж байгаа. 330 сумын 147 сумынх нь Засаг дарга манай намынх. 21 аймгийн ИТХ-ын 10-т, есөн дүүргийн хоёрт нь манай нам олонх байна.

Энэхүү хүний нөөцөө зохион байгуулалтад оруулж, ард түмнийхээ санал бодлыг сонсохоор боллоо. Ардчилсан төлөөлөгчдийн чуулга уулзалтыг 5, 6 дугаар сард багтаан зохион байгуулна" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин