• Эхлэл
  • Өнөөдөр "Автомашингүй өдөр "

Өнөөдөр "Автомашингүй өдөр "

2023/06/03

Автомашингүй өдөр маргааш /2023.06.03/ тохиож байна. Тодруулбал, "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр /2023.06.03/  өдрийн 6:00-18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Авто машины хөдөлгөөнийг хязгаарлах замуудад дараах маршрут багтжээ.

– Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)

– Сөүлийн гудамж,

– Партизаны гудамж,

– Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,

– Төмөрчний гудамж,

– Гэсэр сүмийн уулзвар,

– Самбуугийн гудамж,

– Анкарагийн гудамж,

– Бага тойруу,

– Бээжингийн гудамж,

– Токиогийн гудамж,

– Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун уулзвар,

– Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг хязгаарлана.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин