• Эхлэл
  • Иргэний хөдөлгөөний нам даргаа өөрчлөх хүсэлт ирүүлжээ

Иргэний хөдөлгөөний нам даргаа өөрчлөх хүсэлт ирүүлжээ

2023/06/09

Иргэний хөдөлгөөний намаас Улсын дээд шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өргөдөл ирүүлжээ.

Уг өргөдөл нь “Иргэний хөдөлгөөний намын дарга нь Ө.Баяраа болсныг, мөн намын хаягийн мэдээлэл өөрчлөгдсөнийг тус тус бүртгүүлэх” агуулгатай байна гэж Улсын дээд шүүхээс мэдээлсэн байна.

Дашрамд дурдахад Иргэний хөдөлгөөний намыг 2007 онд Ж.Батзандан, О.Магнай нар байгуулж байсан. Анхны даргаар нь Ж.Батзандан болон МЗХ-ны Ерөнхийлөгч асан А.Мөнхбат, тэмцэгч Ж.Занаа нар даргаар нь ажиллаж байсан.

Дээд шүүхийн хамгийн сүүлийн бүртгэлээр бол Б.Батсайхан даргаар нь  ажиллаж байсан байна.  Иргэний хөдөлгөөний намын даргаар бүртгүүлэх гэж буй Ө.Баяраа нь МЗХ-ны Ерөнхийлөгч асан А.Мөнхбатын зөвлөх байсан бөгөөд “Их Монгол язгууртан”, “Буган сүлд” ТББ-ын тэргүүн аж.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин