• Эхлэл
  • ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэх хүсэлт хүргүүлэв

ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэх хүсэлт хүргүүлэв

2023/06/13

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас өнөөдөр /2023.06.13/ Улсын дээд шүүхэд “Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дүрмийн өөрчлөлт, мөн намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх” өргөдөл ирүүлжээ.

ИЗНН-ын Улс төрийн зөвлөл зургадугаар сарын 5-нд хуралдаж, намын удирдлага, дүрмээ өөрчилсөн. Тухайлбал, намын дүрэмдээ “Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон  хүнийг намын даргаар сонгохыг хориглоно” гэсэн заалтыг нэмж тусгасан байдаг.

Сануулахад, ИЗНН-ын даргаар Ц.Ганхуяг ажиллаж байгаад Б.Батбаатарт шилжүүлсэн юм.

Б.Батбаатар нь Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд 2004-2008 онд тус намын нэрээр Чингэлтэй дүүрэгт өрсөлдөн, УИХ-ын  гишүүнээр сонгогдож байв. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болоход тойрог олдоогүй тул Ардчилсан намаас гарч, бие даан нэр дэвшиж байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин