• Эхлэл
  • АН-ын Л.Лхагважав Хөвсгөлийн Засаг дарга боллоо

АН-ын Л.Лхагважав Хөвсгөлийн Засаг дарга боллоо

2023/06/13

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 19-р хуралдаан болж аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшүүлээгүй бөгөөд АН-ын намын бүлгээс П.Лхагважавыг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар МУ-ын Ерөнхий сайдад уламжилсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилснаар П.Лхагважав Хөвсгөл аймгийг удирдахаар боллоо.

Пилжээгийн Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүн баянд цэргийн алба хаасан. 1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.

1995-1997 онд Цэцэрлэг сумын "Рэнчинжугнай" компанийн дэд захирал, 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан 2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан 2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга 2021 оноос Хөвсгөл Ус суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал 2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарга 2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин