• Эхлэл
  • Ц.Уянга: Ногоон автобусны урьдчилгааны ₮82 тэрбум төгрөг алдагдсан

Ц.Уянга: Ногоон автобусны урьдчилгааны ₮82 тэрбум төгрөг алдагдсан

2023/11/09

Ногоон автобусны хэргийг шалгах АН-ын ажлын хэсэг өнөөдөр тайлангаа танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Уянга:

-"Тэнүүн-Огоо ХХК-д нийт шилжүүлсэн мөнгө нь 134.5 тэрбум төгрөг. Энэ мөнгийг Сангийн яамнаас Д.Сумъяабазар даргын хүсэлтээр санхүүжилт хийх эрхийн дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 318 тэрбум төгрөгийн төсвийн багцын 42 хувь тус компанийн дансанд шилжсэн.

134.5 тэрбум төгрөгийг хүлээж авсан "Тэнүүн-Огоо" ХХК нь нийтийн тээврийн газарт дараах байдлаар нийлүүлэлт хийсэн. 

  • 20 дизель хөдөлгүүртэй том оврын автобус 
  • 55 цахилгаан хөдөлгүүртэй том оврын автобус
  • 50 дунд оврын автобус
  • 12 цэнэглэгч нийлүүлсэн. 

Энэ нийлүүлэлтийн нийт үнэ 53 тэрбум төгрөг орчим болж байна. Гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн 30 хувь буюу 81.6 тэрбум төгрөг алдагдсан асуудал үүсээд байна. 

Зөрчлүүдийг харвал:  

  • Хууль зөрчин шууд гэрээ байгуулсан байж болзошгүй
  • Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа автобусны тоо багассан боловч үнийн дүн өөрчлөгдөөгүй.
  • Цахилгаан автобуснууд техникийн шаардлагын 8 заалтыг хангаагүй боловч хүлээн авсан.
  • Тэнүүн-Огоо ХХК-д хийсэн ажлаас нь 81.7 тэрбумын илүү мөнгө шилжүүлсэн
  • 100 хуучин автобус нийлүүлсэн
  • Зургаадугаар сард орж ирсэн 20ш дизель автобус мөн техникийн шаардлагад заагдсан найман шаардлага хангаагүй ч мөнгийг шилжүүлжээ. 

Хилээр орж ирсэн хуучин 100 автобустай холбоотой ямар ч материал ирүүлээгүй ба хэрхэн санхүүжсэн нь тодорхойгүй. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд, дуустал нь явна. Хэвлэлийнхэн хотын дарга Х.Нямбаатараас 100 ширхэг автобустай холбоотой материалыг, 134 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар учраас 100 хувийн гүйцэтгэлтэй гэж хаасныг тодруулах хэрэгтэй" гэв. 

зураг

ЭХ СУРВАЛЖ:inews.mn


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин