• Эхлэл
  • Монгол залуус ШИНГЭН МЕМБРАМ үйлдвэрлэж байна

Монгол залуус ШИНГЭН МЕМБРАМ үйлдвэрлэж байна

2023/12/12

Доржийн чамгүй үнээр худалдан авсан хаус маш сайхан том терасстай. Гэвч бороо цас ороход норж, мөн л чамгүй үнээр хийсэн шал, өнгөлгөө бүгд л бүтэлгүйтэж байв. Түүнтэй ижилхэн “зовлон”-той Сайхнаа бүсгүй мөн л жижиг биш бас тийм ч том биш үйлчилгээний байшингийнхаа дээвэртэй мөн л байнга “ноцолдоно”. Бороонд норно, дусаал дусна, тэр бүрийд засварлана. Чамгүй хугацаанд чамгүй их цаг, нерв, мөнгө зарцуулаад байв.

Азаар “NEED CONSTRUCTION”-ийн ШИНГЭН МЕМБРАМ гээч зүйлтэй танилцсанаар бүх асуудал шийдэгдэв. Ердөө л хоёрхон залуу хоёр цаг гаруйхан ажиллаж, шидтэй шингэнийг нямбайлан түрхсэнээр бүх асуудал шийдэгдэв.

Жинхэнэ гайхамшиг гэмээр... Уг нь бол асар хурдтай технологи хөгжиж буй өнөө цагт ШИНГЭН МЕМБРАМ ыг бусад орнуудад усан бассейний доторлогоо гэх мэт ус тусгаарлах шаардлагатай бүх зүйлд хэрэглэдэг. Тэгвэл гайхалтай энэ бүтээгдэхүүнийг химич, барилгачин монгол залуус Монголдоо үйлдвэрлэж эхэлжээ. Монголд үйлдвэрлэснийх мэдээж үнэ нь импортынхоос хамаагүй хямд, дээр нь зардал, цаг хугацаа хэмнэнэ, удаан жилийн эдэлгээтэй гээд олон давуу талтай.

Гэвч удаан хугацааны уйгагүй хөдөлмөрөөр бүтээгдэхүүнээ амжилттай үйлдвэрлэсэн залуусыг дараагийн сорилт хүлээж байв. Мэдээж шинэ бүтээгдэхүүн учраас хүмүүст таниулах ойлгуулах хэрэгтэй. Хүмүүс гайхна, эргэлзэнэ... Яг процесс дээр маш нямбай ажиллагаа шаардлагатай.

Тэд цөөхүүлээ ч гэсэн эдгээр сорилтыг туулж чадсан. Тэгвэл тэд илүү үр дүнд хүрэхийн тулд цөөхүүлээ бус олуулаа нэгдэж хийе, бүтээе гэсэн хүн бүхэнтэй хамтрахаар шийджээ. Санаа нь тун энгийн технологи, үйлдвэрлэлээ маш сайн зааж өгнө, сайн суралцаад үйлдвэрээ байгуулаад өөрсдөө ашгаа хүртээд ажиллаад явна гэсэн үг. Тэр хэрээр үйлдвэр болгон ашигтай ажиллаж, Монголынхоо бүтээгдэхүүнээр Монголын барилгын салбараа хангана.

Зах зээлээ судалсан уу гэж үү? Дор хаяж 10 жижиг үйлдвэр ажиллаж байж Монголын зах зээлийн тал хувийг хангана гэж тэд тооцоолжээ.

 Түүнээс гадна эднийх ердөө л хог дээр хаягдаж байгаа хаягдал шилээр маш сонирхолтой шилэн фасад, чимэглэл, ус нэвтэрдэггүй замаск гээд маш сонирхолтой бүтээгдэхүүн хийж байгаа.

Хэр ашигтай ажиллах вэ гэж үү? Яаж хамтран ажиллах боломжтой вэ гээд түг түмэн асуулт байвал

8915 9599 утсанд хандах буюу FB хуудаснаас мэдээлэл аваарай.

Монгол залуусынхаа шинэ бүтээл, шилдэг бүтээгдэхүүнийг дэмжие. Монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэж чадна.

NEED Construction

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин