Тавхай

2023/12/23

….Тавхай…

—Улныхан, Үхэр, Үхрүүд, 

Бядгүй масс, Эрх, Эрх чөлөө чинь хэтрээд байгаа шүү айн,! Аятайхан байгаарай,! Мөчлөнө, Төрийн нэрийн өмнөөс буудна,! Цагийг нь болохоор нэрлэнэ, Дэлбэлнэ…

—Дандаа заналхийлэн сүрдүүлсэн хандлага цуурайтсаар 2023 оныг үдэж байна.

—60 тэрбум, ЖДҮ, ХБанкны, Нүүрсний дээрэм, Татварын тонуул…тал талруу садарсан гэмт хэргүүд үйлдэгсэдийг улныхан сонгосон.Тиймээ бяд улныхан 

—Бяд(бид)чинь улны бядгүй масс болохоороо эрх, эрх чөлөөгөө хэтрүүлээд өөрсдийнхөө сонгосон тусгал руу мөөрөөд мөчлүүлэх, буудуулахдаа тулаад байна.

—2024 онд хавар зуны урин дулаанд МАНЖАН нарыг үсгүй, үнсгүй болтол сэгсэрнэ гэж шинэ оны босгон дээр улныхан тавхайгаа гялалзуулан бядтай масс болохоо харуулая гэж мөөрч байгаа шүү!

—Хөлийн ул, таваг, тавхай гэж ярьдаг л даа.Бядгүй масс бид (бяд) болвоос эсрэгээрээ улныхныг сонгосон тавхай нар л даа.

—Тэгэхээр УИХынхан (Улны Их Хурлынхан) маань өөрсдөө ул улаа шагайж, бөгс бөөрөө ухдаг улныхан л даа.Бид (бяд) л тэднийг өөд нь гаргасан болохоор жинхэнэ бядгүй мал, үхрүүд нэг ёсны “амьтны хүрээлэн” гэдгээ тэд өөрсдөө мэтүгэй!

—Ер нь бяд чинь хаана хаанаа л бядгүй учраас хөгжихгүй хирнээ хөгжилдөн мөөрөлдөөд дунгуй хадаад байгаа хэрэг.

—Харин хэдэн тэр бум, талийсан их наядаар нь дээрэмдэхдээ бяд суучихдаг үхрүүд бололтой тэд.

—1,145,467,709,448 ¥ ийг Салхитын мөнгөний ордоос,44 их наядыг нүүрснээс бядны сонгосон үулныхан ба тавхай нар хуссан баримт ил гараад ирсэн.Гэтэл гэмтэнгүүд тавхайгаа гялалзуудаад зугтаачихдаг улныхан л даа.

—Тэр их мөнгөөр утааг,түгжирлийг шийдээд зөндөөн олон эмнэлэг,сургууль барих боломжтой байжээ.

—Тавхайгаараа толгой хийж,улаараа ухаанаа тэлсэн шаарангууд, төрд өмч төвлөрүүлж төрийг болоод өөрсдийгөө бирд болгосон үхрүүд.

—Бяд (бид) чинь ул тавхайн дээрээ тогтож, хөл минь бяд сууж, хаа сайгүй явдаг учир ул тавхайгаа сайн гамная.

—Улс орныг улдуулагч 22 толгойтой хотгоолжин хар МАНгас эдийн засгийг, бизнесийг дампууруулж бас амьхандаа айлгах тактик хэрэглэж мөнгөжин хөлжсөн аймхайнуудын хийсэн бүх хэрэг нь илэрч тавхайгаараа эргэнэ.

—Чөлөөт зах зээл гэж байхгүй шүү гээд даанаганаад байсан Хүхэрсүх Хүхэртийн хөндийдөө согтуурч хөлдөө хөгөө чирэх бий вий…Хөөрхийг өрөвдөөд л өхөөрдөөд л байна манай бядгүй улныхан.

—Хөдөө хотгүй нэлэнхүйдээ чөлөөт зах зээл,өрсөлдөөн,чөлөөт эдийн засаг жамаараа өегших цаг ирнэ.

—Дэлхий нийт зугуухан баруун зүг эргэлээ.Эрх чөлөөт тогтолцоо айсуй харин улны бяд ( бид ) л эрх, эрх чөлөөний суурь тавхайг хувийн өмчтэй нь хамгаалах ёстой.

—Залуусдаа л найдаж байна.Улс ороныхоо сайхан ирээдүйд итгэн тэвчээртэй хүлээе. Ул тавхай сайртахгүй бөхжих байх сайхан цаг АЙСУЙДАА….

Д.Сосорбарам

2023.12.23


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин