• Эхлэл
  • "Шинь Шинь" ХХК-ийн бараа материал, тоног төхөөрөмж тээвэрлэх тухай мэдээлэл  

"Шинь Шинь" ХХК-ийн бараа материал, тоног төхөөрөмж тээвэрлэх тухай мэдээлэл  

2024/01/22

"Шинь Шинь" ХХК-ийн бараа материал, тоног төхөөрөмж тээвэрлэх тухай мэдээлэл  

Дугаар:XXGSYS2024-1 1.

Байгууллагын танилцуулга "Шинь Шинь" ХХК, Улааны уурхай нь Монгол Улс, Дорнод аймаг, Дашбалбар сумын нутагт оршдог. Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 30 дугаарт эрэмбэлэгддэг, жилдээ ойролцоогоор 70000тн хар тугалга, цайрын баяжмал үйлдвэрлэдэг.

2. Төслийн тойм, агуулга 

2.1 Төслийн тойм: "Шинь Шинь" ХХК нь Чойбалсан хотоос 125 км, Улаанбаатар хотоос 800 км, Хятад, Монгол Эрээн-Замын Үүдийн хилийн боомтоос 1400 км, Хятад, Монгол Архашаат хилийн боомтоос 190 км зайд оршдог бөгөөд уурхайн нийт талбайн хэмжээ 150000м.кв.

2.2 Агуулга: Энэхүү төлөвлөгөөгөөр тээвэрлэгч байгууллага нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт, Архашаат боомт, Зүүнхатавч боомт зэрэг тогтсон хилийн боомтуудад барааг хадгалах, ачиж буулгах, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Монгол Улсын бүс нутагт ачиж буулгах, тээвэр зууч, Олон улсын тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг тээвэрлэлтийн байгууллага байна.

2.3 Бараа тээвэрлэлтийн төрөл болон хамрах цар хүрээ: БНХАУ-ын заасан боомтоор Монгол Улсын "Шинь Шинь" ХХК Улааны уурхайн үйлдвэрт хэрэглэгдэх химийн бодис, бараа материал, тоног төхөөрөмжийг машинаар болон контейнер хэлбэрээр тээвэрлэнэ.  

3. Бичиг баримт хүлээн авах

3.1 Шаардлага хангасан байгууллага нь 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 8:00 цагаас 1 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл "Шинь Шинь" ХХК-ийн Чойбалсан хотын оффис болон Улаанбаатар хотын оффист хүлээн авна. Бүртгүүлэхдээ доорх материалыг өгөх шаардлагатай. Үүнд: аж ахуйн нэгжийн гэрчилгээ, харилцах хүний иргэний үнэмлэхийн хуулбар болон холбоо барих хэлбэр.  

4. Мэдээлэл гаргасан байгууллагын мэдээлэл

Мэдээлэл гаргасан: Шинь Шинь ХХК Хаяг: Монгол Улс, Дорнод аймаг, Хэрлэн сум 7-р баг, 52А байр, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Жигжиджавын гудамж

Харилцах хүн: Xu yangyang Утасны дугаар: 88106883

Имэйл хаяг: 2394231975@qq.com  

Шинь Шинь ХХК                                                                        

2024он 1сар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин