• Эхлэл
  • Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Пүрэв гаригт бүх нийтээр амарна

2024/05/21

Энэ долоо хоногийн Пүрэв гариг буюу тавдугаар сарын 23-нд бүх нийтээр амарна. Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг.

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба 2019 оноос эхлэн УИХ-аар бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байна.

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Түүнчлэн арван хар нүгэлийг тэвчиж, хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна