Мэдэгдэл
2024 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 06 цаг 32 минутад Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд аялж явсан 31 вагонтой ачааны галт тэргийг Орхон зөрлөгийн дэргэдэх гол замын 73-р км-т байрлах төмөр замын гармаар өнгөрөх үед шороо ачсан хүнд даацын “HOWO” ачааны автомашин гармын хориглосон дохиоллын систем ажиллаж байхад галт тэрэгний өмнүүр орж хөдлөх бүрэлдэхүүнийг замаас гаргалаа. Ослын улмаас 6 вагон, зүтгүүрийн хамт замаас гарсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй. УБТЗ-аас томилогдсон ажлын хэсэг ослын шалтгааныг судалж, сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН
Сэтгэгдэл байхгүй байна