• Эхлэл
  • Эрдэнэт үйлдвэр 4 тэрбумаар савласан цэвэр ус авахаар тендер зарлажээ

Эрдэнэт үйлдвэр 4 тэрбумаар савласан цэвэр ус авахаар тендер зарлажээ

2024/06/19

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ савлагаатай цэвэр ус худалдан авахаар 4 065 600 000  төгрөгийн тендер зарлажээ. 

Дараах төрлийн савласан усыг авахаар тендерийн материалд тусгасан байна. 

  • 1    " Багц-1. Савласан цэвэр ус 0.5л "  
  • 2    " Багц-2. Савласан цэвэр ус 1.5л "  
  • 3    " Багц-3. Савласан цэвэр ус 5л "  
  • 4    " Багц-4. Эрдэст ус 0.5л "  
  • 5    " Багц-5. Нүүрс хүчлийн хий агуулсан байгалийн эрдэст ус 1л "  
  • 6    " Багц-6. Рашаан 1.25л "  
  • 7    " Багц-7. Баллонтой цэвэр ус 18.5л "  

Тендерийн баримт бичиг дурдсанаар 0.5л-ээр савласан усыг биеийн хүчний дунд болон хүнд ажил хийдэг ажилчдад, 1.5 л-ээр савласан усыг ээлжийн ажилчдад, 5 л усыг 24 цагаар ажилладаг ажилчдад өгөх бол рашааныг ходоод, гэдэсний эмгэгтэй хүмүүст олгох гэнэ. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин