• Эхлэл
  • Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

2024/09/30

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. -2024 оны есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

9 дүгээр сарын 30-нд: Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна. 

10 дугаар сарын 1-нд: “Ахмадын баяр-2024” тоглолт Улаанбаатар паласын концертын танхимд болно.

10 дугаар сарын 1-нд: “Орфей” театрын уран бүтээлчдийн шинэ уран бүтээл Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжиг Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

10 дугаар сарын 2-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 4-нд: “Тэнгэрийн хүү” жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглоно.

10 дугаар сарын 5-нд: “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт “Степп Арена”-д нээлтээ хийнэ.

10 дугаар сарын 5-нд: УДБЭТ 62 дахь улирлын тоглолтоо П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгээр нээнэ.

Боловсролын яам, харьяа агентлагийн холбогдох мэргэжилтнүүд 10 дугаар сарын 1-нийг хүртэл Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.

 

Орон нутагт:

10 дугаар сарын 1-нд: Сэлэнгэ аймагт Ахмадын өдөр тэмдэглэнэ.

10 дугаар сарын 1, 2-нд: Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын тайзнаа Их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит тус театрын дуу ангийн бие даасан “Гоёхон намар” entertainment, live дуун цэнгүүн болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна